Thursday, December 13, 2012
хоол бол урлаг
1. Ногооны уран барималч Вадим Нефедьев нь Германы Лейпциг хотод зохиогдсон анхдагч уралдааны vеэр бvргэд сийлж vзvvлжээ. (AFP PHOTO / Jan Woitas)
3. Тэмцээний оролцогчид 4 цагийн дотор, шvvгчдийн нvдний ємнє папай, байцаа, єргєст хэмх, редиск, лууван зэрэг тєрєл бvрийн ногоогоор сийлбэр урлах ёстой байжээ. (AFP PHOTO / Jan Woitas)
4. Оролцогч бvрт дээр дурьдсан ногоонуудыг хийсэн сагсыг бэлдэж єгсєн байна. Тvvнчлэн оролцогчид єєрсдєє хулуу нэмж авч ирэх ёстой байв. (AFP PHOTO / Jan Woitas)
5. Хvнсний зvйлсээр сийлбэр урлах урлаг нь анх Хятадад vvссэн юм байна. Харин энэхvv урлаг нь сvvлийн хэдэн жилд Европ-т єргєн дэлгэрээд байгаа ажээ. (AFP PHOTO / Jan Woitas)
6. Хаш ногоо болон луувангаар сийлсэн оцон шувуу (AFP PHOTO / Jan Woitas
7. Одоо энэхvv уралдаан тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион явуулахаар тогтоод байгаа аж. Гэхдээ яг хэдэн сард зохиох нь тухайн жилийнхээ байдлаас шалтгаалах юм байна. (AFP PHOTO / Jan Woitas)
8. Манго жимсээр урласан сийлбэр (AFP PHOTO / Jan Woitas)
9. Хулууны тєрлийн “дыня” ногоогоор хийсэн викинг хvний нvvр (AFP PHOTO / Jan Woitas)
10. Германы мастер сийлбэрчин Винфрид Каррас нь “Азийн гоо vзэслгэлэн” хэмээх бvтээлийнхээ хамт. Vvнийг тарвасаар урлажээ. (AFP PHOTO / Jan Woitas
11. Лууван, єргєст хэмхээр хийгдсэн хоёр хєєрхєн мэлхий. (AFP PHOTO / Jan Woitas
12. Оросын мастер сийлбэрч Анастасия Корсакова нь Ероп пахь хvнсний зvйлсийн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээн дээрхи єєрийн бvтээлээ бэлэн болгож байна. (AFP PHOTO / Jan Woitas)
Япон улсад нэгэн шинэхэн нээлт боллоо. ОС Android ухаалаг гар утасны тусламжтайгаар удирдаж болох тулалдааны анхны роботыг Япон улсад үйлдвэрлэсэн байна. Түүний нэрийг “Kuratas” гэдэг бөгөөд тэрээр бусад роботуудтай адил төрөл бүрийн зэвсгийг ашиглаж, хүний бүхий л үйлдлийг хийж чадахаас гадна цаг 10км-ийн хурдтайгаар явж чаддаг гэнэ. Ингээд энэхүү шинэхэн бүтээлийг зураг болон бичлэгийн хамт дэлгэрэнгүй сонирхоцгооё.
“Kuratas”-ыг барималчин, механикч Когоро Курата (Kogoro Kurata) бүтээсэн бөгөөд Үндэсний хөгжлийн музейд авчирч дэлхий дахинд танилцуулсан байна.
Энэхүү робот нь 4400 кг жинтэй, дизель хөдөлгүүртэй бөгөөд 30 гаруй усны техникийн холболттой аж.
Роботыг 16 өөр өнгөөр хийх бөгөөд нэг робот нь 1,5 сая доллар байх юм байна.
Ухаалаг гар утсаар удирдахаас гадна цээжний хэсэгт байрлах зориулалтын кабинаас удирдаж болно.
Харин кабин дотор тусгай хоёр удирдагч байх бөгөөд түүний тусламжтайгаар кабин дотор сууж буй хүн удирдах юм байна.
Дэлхийн эргэн тойрон дахь усны хамгийн сайн хамгаалалттай электрон төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг та бүхэндээ танилцуулж байна. Жишээ нь, та компьютерынхоо гарыг дуртай үедээ угаадаг байвал ямар вэ?...
Ус нэвтрүүлдэггүй плеер. Sony компаний W250 загварын энэхүү чихэвчин плеертэй та усанд орж, дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой.
Смартфон. Samsung-ийн Rugby гар утсыг 1 метр гүн усанд хийж, 30 минут байлгахад яадаг ч үгүйгээрээ онцлогтой.
iPhone-ы ус нэвтрүүлдэггүй гэр. «Escapecapsule» гэдэг нэртэй энэхүү гэр нь дээд зэргийн хамгаалалттай тул iPhone-оо дотор нь хийгээд, Эверестийн оргил өөд мацаж, далайн гүнрүү ч орж болно.
Ус нэвтрүүлдэггүй өсгөгч. Энэхүү IPX7 төхөөрөмж нь iPhone болон MP3 тоглуулагчид тохирдог бөгөөд усан дотор ч хэвийн ажилладаг байна.
Ноутбуукэнд зориулсан ус нэвтрүүлдэггүй үүргэвч. «Chrome» үйлдвэрийн бүтээсэн энэхүү үүргэвччинд 17 метр урттай MacBook Pro– г хийж болно.
Усанд нордоггүй тэмдэглэлийн цааснууд. Шүршүүрт орж байхад тань шинэ санаа төрдөг бол танд энэхүү тэмдэглэлийн цааснууд яг тохирно. «Droodle and Aqua Notes» гэдэг нэртэй энэхүү цаасан дээр шүршүүрт орж байхад толгойд тань орж ирсэн санаануудыг тэмдэглэж болох юм.
Ус нэвтрүүлдэггүй гар. Дэлгүүр бүрт байдаг жирийн гарнуудаас ялгаатай нь хүссэн үедээ угааж, дээр нь цай, кофе асгаж болно.
Усны хамгаалалттай түрийвч.
Усны хамгаалалттай уртасгагч олон залгуур.
Усны хамгаалалттай ноутбуук. Sony компаний G төрлийн «VAIO» ноутбуукний доор нь усыг шууд доош нь урсгадаг нүхнүүд байдаг.
Ус нэвтрүүлдэггүй зурагт. Sony компаниас гаргасан зөөврийн «Bravia» зурагт нь 10 см-ийн диагональтай бөгөөд бүтэн цэнэглэгдсэн үедээ 23 цагийн турш ажилладаг бөгөөд FM тоглуулагчтай юм байна.
Усны хамгаалалттай видео камер. GE компаний G3Wp камер нь дараах үзүүлэлттэй: 12,2 мегапикселийн өргөтгөл, 4х zoom – томруулах оптик чадвартай, 5 см диаметр бүхий дэлгэцтэй юм байна.
Усны хамгаалалттай USB флэш. 1 болон 2 гигабайтын багтаамжтай, олон өнгийн сонголттой энэхүү флэшийг та угаалгын машинд хувцастайгаа хамт угаасан ч болно.
Ус нэвтрүүлдэггүй Mp3 тоглуулагч. «Speedo Aquabeat» MP3-ыг 3 метр хүртэлх усан доор ашиглахад эвдрэл, гэмтэл үүсдэггүй байна. 35 грамм жинтэй, 1 гигабайт санах ойтой энэхүү төхөөрөмж нь бүтэн цэнэгээ 9 цаг барьдаг байна.
Усны хамгаалалттай CD болон MP3 тоглуулагч. Twinbird компаний «CD ZABADY AV-J189S» нэртэй уг MP3 болон CD-ний тоглуулагч нь усанд орж, бассейнд сэлэнгээ дуу хөгжим сонсох дуртай хүмүүст зориулагджээ.
Мэдээ нэмсэн: hero
1 5223
* Холбоотой мэдээлэл
* Санамсаргүй сонгогдсон
* Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд 7 6353
* Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд 5 9723
* Тулааны анхны робот Тулааны анхны робот 0 5539
* Гайхалтай архитектортой барилгууд Гайхалтай архитектортой барилгууд 1 9633
* Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд 1 5223
* Амттай бас хөгжилтэй Амттай бас хөгжилтэй 2 7760
* Хятадын өвөрмөц архитектур Хятадын өвөрмөц архитектур 20 11162
* Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд 19 11204
* Сидней дэхь усны хувцасны парад Сидней дэхь усны хувцасны парад 8 8532
* Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд 26 8548
* Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг 14 14401
* Элдэв зураг (150 фото) №347 Элдэв зураг (150 фото) №347 4 10391
* Гибралтар дэхь нэгэн сонирхолтой онгоцны буудал Гибралтар дэхь нэгэн сонирхолтой онгоцны буудал 16 13222
* Эдд Эдмудсын зомби бvтээдэг vйлдвэр Эдд Эдмудсын зомби бvтээдэг vйлдвэр 9 9942
* “Хvн чоно” євчинтэй охин “Хvн чоно” євчинтэй охин 58 24785
* Монголын үзэсгэлэнт охид (67 фото) №64 Монголын үзэсгэлэнт охид (67 фото) №64 7 47213
сэтгэгдэл нэмэх
1
0/1000 нийтлэх
*
adminaaa 41.137.57.xx 2012-12-08 08:40
17 metr bish 17 inch geechee
* шинэ мэдээ
* их уншсан
* Хөдөлгөөнт зургууд Хөдөлгөөнт зургууд 3 682
* Хөдөлмөрч амьтад Хөдөлмөрч амьтад 1 669
* Секси Ази бүсгүйчүүд Секси Ази бүсгүйчүүд 8 1686
* Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ? Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ? 0 264
* Японы цорын ганц эрэгтэй Гейша Японы цорын ганц эрэгтэй Гейша 20 8031
* Google-ийн шилдгүүд Google-ийн шилдгүүд 11 7442
* Өмнөд Америкийн хууль бус алт, эрдэнэс олборлолт Өмнөд Америкийн хууль бус алт, эрдэнэс олборлолт 5 4372
* Герман улсын 90-н жилийн түүхтэй Пиастен брэндийн онлайн тоглоом эхэллээ! Герман улсын 90-н жилийн түүхтэй Пиастен брэндийн онлайн тоглоом эхэллээ! 2 964
* Алдартай одуудын азгvйтэл (213 Фото) Алдартай одуудын азгvйтэл (213 Фото) 242 281026
* Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна! Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна! 2863 248184
* Но-той гарсан зурагнууд (23 фото) Но-той гарсан зурагнууд (23 фото) 117 209816
* Нууц дуран (17 фото) Нууц дуран (17 фото) 435 185170
* Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй 230 177790
* Монголын тэргvvн 10 баян Монголын тэргvvн 10 баян 735 176648
* Оддын азгvйтэл ба цамцны цаадах нууц (44 фото) Оддын азгvйтэл ба цамцны цаадах нууц (44 фото) 63 161663
* Монголын vзэсгэлэнт охид (76 Фото) №18 Монголын vзэсгэлэнт охид (76 Фото) №18 235 159422
БИДНИЙ МЭДЭХ ЦААСАН ШУВУУНЫ ТУХАЙ СОНИН ТҮҮХ БИЙ
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сонин түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье. Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 даын дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ. Надад одоо яг 1000 хүрэхгүй ч 9н зуу гаран цаасан шувуу байгаа. Энэ их шувууны талыг нь миний хайртай хүн надад хийж өгсөн юм. Талыг нь би хийсэн. Одоо хэдхэнг хийгээд л 1000н ширхэг боллоо. Цаасан шувуу хийх гэдэг цаг их авдаг ч гэсэн надад сэтгэлийн тайвширал авчирдаг болохоор би хийх дуртай. Хий болгондоо хүслээ шивнээд хийдэг байлаа. Тэрэндээ ч болсонуу миний хүсэж байсан бүхэн эхнээсээ биелж байгаа. Үргэлжлэн биелсээр байна гэдэгт итгэлтэй байна. Хятадын цаасан шувууны талаар мэдээлэл: Цаасан шувуу бол Хятадын эртний нэг чухал нээлт юм. Тэр нь сонирхол,зугаа цэнгэл,ур эрдмээ vзvvлэх, бие чийрэгжvvлэх зэргийг нэгтгэсэн, Хятадын ардын тоглоомын баялаг агуулгыг бvрэн харуулсан байдаг. Хятадын цаасан шувууны наадам нь урт удаан жилийн хөгжлийн тvvхтэй юм. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллоос өмнөх 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон Хятадын нэрт дархан Лу Бань нарын зэрэг хvмvvс бvр хулсаар шувуу хийж, салхины хvчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бөгөөд тэр нь 3 хоног газардалгvй ниссэн гэлцдэг юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу болно. Хожим нь хvмvvс тийм нислэгийн хэрэгслийг торгоор хийх болсон ба нэн хожмын vед гэхэд цаасаар хийх болсноос тvvний нэрийг нь ч "Цаасан шувуу" гэх болсон билээ. Цаасан шувуу нь анх эхэндээ цэргийн багаж хэрэгсэл болж байжээ. Жишээлбэл: Тvvнийг агаарт нисгэж хоёр цэргийн хооронд дахь зайг тогтоох юм уу цэргийн хооронд захидал чимээ уламжлахад зориулан ашиглаж байв. Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зvйл болох тийш шилжиж, ардын дунд дэлгэрч эхэлсэн байлаа. Манай тооллын 10-р зууны vеийн Сун улсын vед цаасан шувуу нь нэн өргөн хvрээнд уламжлагдсан бөгөөд дэлхийн олон газарт аажмаар дэлгэрч эхэлсэн ба урьдаар умард Солонгос, Япон, Малайз зэрэг Азийн улс орнуудад уламжлагдан хvрч, дараа нь Европ болон Америк тив зэрэг газруудад уламжлагдсан байв. Хятадын цаасан шувууны тоглоом нь Европ болон Америкийн бvс нутагт нислэгийн аппратын чиглэлээр хөгжсөн бөгөөд хамгийн эцэст нь Wright Brkthers ах дvv хоёр нисгэгчтэй нислэг хийж болох нисэх онгоцыг хамгийн анх амжилтай vйлдэн бvтээсэн байна. Иймээс Америкийн Вашингтоны Сансрын Аялалын Музейн том тэнхимд Хятадын нэг цаасан шувууг өлгөж байдаг бөгөөд тvvний хажууд нь: "Хvн төрөлхтөний хамгийн анхны нислэгийн аппрат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мөн" гэж тэмдэглэсэн байдаг. Олон зуун жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, Хятадын цаасан шувуу нь аажмаар өөрийхөө өвөрмөц онцлог шинжийг бvрдvvлсэн. Сэдвээс нь vзэхэд голцуу 3 том төрөлд хуваагддаг байна.: 1.амьтан араатны төрөлд бvргэд, гарди, эрбээхий, алтан загас, луу, у гун хорхой, хараацай зэрэг байдаг. 2. vлгэр дотог, уран зохиолын юм уу уламжлалт ший жvжгээс ирэлтэй зvйлд Бэчин багш, дагина зэрэг буй. 3. бэлэг сэлтийн загвартай зvйлд дувvvр, цэцгийн сагс, ордны дунлvv зэрэг багтдаг юм. Бvлэг урсгалын хувьд Хятадын цаасан шувууны төрөл зvйл хамгийн олон байдаг ба Бээжин, Тяньзинь, Сычуань, Шаньдун зэрэг бол цаасан шувууны нэрт газрууд болох ба тэндэхийн цаасан шувуунууд нь бас өөр өөрийнхөө онцлог шинжтэй байдаг. Хятадын цаасан шувуу бол мэргэжлийн технологи болон урлагийн содон бvтээл болох бөгөөд тvvнийг дэлхийн олон газрынхан бvр маш сонирхдог байна. Өнөөгийн байдлаар, Хятадын Шаньдун мужийн Вэйфангийн олон улсын цаасан шувууны наадам нь нэг жилд нэг удаа болдог олон улсын цаасан шувууны өргөн их наадам болон хөгжсөн байна. Жил болгоны 4-р сард дотоод гадаадын цаасан шувууны их олон мэргэжилтэн Шаньдунгийн Вэйфанд хуран цугларч, ур мэргэжлийн асуудлыг судлан хэлэлцдэг юм. Вэйфан нь өнөөгийн дэлхий дээрх цаасан шувууны хамгийн том музейг байгуулаад, эрт эдvгээгийн, дотоод гадаадын цаасан шувууны охь содон бvтээлvvдийг хадгалан vзvvлж байна.
Тэнгэр баганадсан Токио хот
1923 оны есдүгээр сарын нэгэнд рихтерын шаталбараар есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсноор хотын тэн хагас нь нуранги болж, 90 гаруй мянган хүний амийг авч одсон түүхтэй. Энэ аймшигт үйл явдлын дараа хотыг бүхэлд нь дахин барьж, сэргээсэн. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсан агаарын цэргийн довтолгоонд өртөж, хот бүхэлдээ сүйдсэн ажээ. Гэсэн ч хот маш хурдацтайгаар сэргэж чадсан бөгөөд үүнийхээ баталгаа болгон 1964 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн тавцанд гарч ирснээ зарласан юм.
XX зууны дунд үед Японы эдийн засаг гайхалтай хурдацтайгаар хөгжиж нийслэл нь 1966 он гэхэд дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигдэх болов.
Токио хотын үзэсгэлэнтэй үе нь сакура цэцэглэх улирал буюу хаврын эхэн сар байдаг. Энэ үед цэцгийн улирлыг угтан "Ханами" хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ цэцэгт модны 300 гаруй төрөл байдаг. Үүнээс Токио хотын төвд орших "Синдзюкугёэн" цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна.
Токио хотод хамгийн том олон улсын "Ханеда" нисэх онгоцны буудал бий. Зорчигчдын тоогоороо дэлхийд дөрөвт ордог тус буудал нь хотын төвөөсөө 15 гаруй километрийн зайтай оршдог ажээ. Энэ хотын метро, станцууд цэвэр, цэмцгэр байдлаараа дэлхийд алдартай.
Хамгийн үнэнч нохойны дурсгалд зориулан босгосон хөшөөтэй "Сибуйя" нь тус хотын хамгийн алдартай том метро станц юм. Тус метро станцаар өдөрт 10 сая хүн зорчдог байна. Галт тэрэг нь дотроо эрэгтэй, эмэгтэй хэмээн ангилдаг. Энэ нь олон нийтийн газар садар самуун сурталчилахаас сэргийлсэн арга ажээ.
Мөн интернетэд холбогдох, тоглох, мессэж бичихийг анхаарал сарниулдаг тул олон нийтийн тээврээр зорчихдоо гар утас ашиглахыг хориглодог. Хамгийн сонирхолтой нь ажлын сүүлийн өдөр хүмүүст стрессээ тайлах боломжийг олгодог байна. Ингэхдээ метрон дотор зорчигчид орилж, архи ууж, тэр байтугай ханан дээр зурахыг зөвшөөрдөг аж. Хотын хөдөлгөөн ихтэй төв авто замуудад хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүст зориулсан тод шар өнгийн тусгай замыг тавьжээ. Товойлгосон дүрсээр замын чиглэл, эргэлт болон зам гарах гэсэн тэмдэгтэй.
Жуулчдын үзэж, харах сонирхлыг нь хамгийн ихээр татдаг зүйл бол Токио дахь хааны ордон юм. Энэхүү байгууламж нь таван давхраас бүрдэх 51 метрийн өндөртэй, Японы хамгийн өндөр байгууламжид тооцогддог. Ордон нь жил бүрийн нэгдүгээр улиралд хааны гэр бүл шинэ оны мэнд хүргэх, арван хоёрдугаар сарын 23-нд эзэн хааны төрсөн өдрийн ой баяраар гээд ердөө хоёр л удаа үүдээ нээдэг. Бусад үед хориотой бүс юм. Хаалттай байх хугацаанд тус ордон дээгүүр ямар нэгэн онгоц нисэхийг хориглохоос гадна ямар ч өндөр байгууламж дээрээс дуран авиагаар харах боломжгүй ажээ.
Тус хот дахь гайхамшигт байгууламжийн нэг бол Токиогийн цамхаг. 1958 онд баригдсан энэ цамхаг нь Парист байдаг дэлхийн долоон гайхамшгийн нэгтэй адил боловч түүнээс 11 метрээр илүү өндөр аж. Энэхүү байгууламжийн дээрээс "Фүжи" хэмээх алдарт уулын манан дундах дүр зургийг харах боломжтой.
Цамхаг дээрээс Японы есөн телевиз, FM радиогийн таван станцыг дамжуулдаг байна. Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог 13 метрийн өндөртэй Будда бурхны хүрэл хөшөө нь Японы нийслэл хотын түүх, дурсгалт байгууламжийн нэг. Икэбукуро, Синжкжо нь хотын хамгийн үнэтэй дүүрэгт тооцогддог. Энэхүү дүүрэгт өдөр, шөнөгүй өрнөх амьдрал нь жинхэнэ орчин үеийн Токиогийн өнгө төрхийг илтгэнэ. Икэбукуро дүүргийн төвд орших "Саншайн сити" цогцолбор нь хот доторх бяцхан хот гэж хэлж болно.
Тэнгэр баганадсан Токиогийн өндөр энэ байгууламжуудад зочид буудал, худалдааны төв, зоогийн газар, дэлгүүр хоршоо гээд л хэрэгцээтэй гэсэн бүхий л үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн байдаг.
Энд дэлхийн хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Үүний нэг болох "Арагава" нь фермээс авчирдаг гахайн махан хоолоороо алдартай ажээ.
Токио нь аялал жуулчлалын томоохон хотуудын нэг. Иймээс жуулчдын тав тухаас гадна хотын соёлд ихээхэн анхаарч нийтийн бие засах газрыг үйлчилгээний цэгүүдэд үнэ төлбөргүй ажиллуулдаг байна. Токио нь олон саад бэрхшээлийг даван туулсан хэдий ч асар богино хугацаанд хурдацтай хөгжин, дэлхийн бусад хотуудыг тэргүүлэх болсон билээ.
япон менежмэнт
Японы удирдлагын систем ажилтнуудаа үнэн сэтгэлээс нь ажиллуулж сургадаг. Жишээ нь, японы ажилчид амралтын өдрөө ховор амардаг, өмнөх ажлаа үг дуугүй гүйцэтгэдэг, ээлжийн амралтаа бүтнээр авдаггүй, хэрэв тэгвэл компанийн өмнө “нүүр буруулсан”-д тооцдог. Мөн Японы фирмүүдэд боловсон хүчний халаа сэлгээ бараг байдаггүй, машины үйлдвэрийн 1000 ажилтнаас жилд ердөө 25 нь л ажилдаа нэг удаа ирээгүй гэсэн судалгаа бий.
ГИРИ – ХҮНДЭТГЭЛИЙН ТӨЛӨӨС
“Гири” буюу хүндэтгэлийн өр төлөөс гэсэн ойлголт байдаг. Энэ нь хамт олон, бүлгийн өмнө хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил юм. Нэг ёсондоо үүрэг, ажил хувь хүнийг нэг бүлгээс өөр бүлэгт буюу гэр бүл, сургууль, дээд сургууль, байгууллага, хэлтэс гэх мэт шилжих явцад хувьсаж байдаг. Энэ зарчим тухайн бүлэг доторх ашиг тусыг тодорхойлж, бүлгээс гадуурх харилцаанд оролцох шаардлагагүйг тусгадаг ч япончууд хэн бүхэнд туслахад бэлэн байдаг.
Японы фирмүүдэд жил бүр “Компани байгуулагдсан өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд сайн ажилтныг урамшуулах систем маш сайн хэрэгждэг. Урамшууллын олон хэлбэр бий. Тухайлбал, албан тушаал дэвшүүлэх, шагнал өгөх, бэлэг хүртээх, зохиогчийн гэрчилгээ, тусгай арга хэмжээ, хүлээн авалт, компанийн бүтээгдэхүүний хямдрал урамшуулал, хэвлэлд нийтлэх, гэр бүлтэйгээ амралтанд амрах эрхийн бичиг, машин тавих тусгай талбай гэх мэт. Энэ орон газар нутгаар жижиг, хүн ам шигүү, байгалийн баялаг хомс учраас тэд маш сайн нэгдэж чаддаг. Бүлгээрээ илүү үр дүнтэй, ялангуяа хүнд хэцүү асуудлыг шийдэхдээ европчуудаас хол давуу байдаг
.
Амжилттай удирдах япон арга
Япончууд удирдлагын арга барил европ, америкийнхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна? Тэдний баримталдаг удирдлагын гол тулгуур нь хүний нөөц байдаг. Японд удирдах ажилтны өмнө тавигдах зорилго нь “Ажилтны бүтээмжийг өсгөх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” байдаг бол Европ, Америк менежмент “Хамгийн бага зардлаар хамгийн ихийг олох” хандлагыг баримталдаг. Ингээд та бүхэндээ Японы менежментийн судлаач Хидеки Йосихарагийн тодорхойлсон удирдлагын 6 шинжийн талаар хүргэе. Эдгээрийг хэрэгжүүлснээр та бусдыгаа сайн удирдах боломжтой.
АЖЛЫН БАЙР, ИТГЭЛЦЛИЙН БАТАЛГАА
Энэ баталгаа хангагдсанаар хүмүүс ажилд орж, гарах урсгал эрс багасдаг. Тогтвортой байдал нь ажилтнуудын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, удирдлагатай дарга болон ажилтны эсрэг харьцааг зөөллөх зэрэгт тустай. Байгууллагын үйл ажиллагаа сайжрахад удирдлага – ажилтны харьцаа онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Энэ баталгаа нь Европт төдийлөн байхгүй “Насан туршийн ажил” системийг бүрэлдүүлдгээрээ онцлог юм.
МЭДЭЭЛЭЛ
Хэрэгтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулах, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь чанарын болон үйлдвэрлэлийн эдийн засгийн ашгийг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Удирдлагууд сар бүр орлого, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, чанар, цэвэр ашгийг төлөвлөж байсан хэмжээндээ хүрсэн эсэхийг шалгадаг. Энэ нь ирж буй хүндрэл, саадыг мэдрэхэд тустай бөгөөд үүнийг тодорхойлж гаргаснаар аливаа бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ аль хэдийнэ базаасан байдаг.
ЧАНАР
Фирмийн удирдлага бүр чанарын хяналтын талаар байнга ярьж, үйлдвэрлэлийн явцад ч санаа тавьсаар байдаг. Өөрийн удирдаж буй тасаг, үйлдвэрийн чанарт сэтгэл хангалуун байх нь хамгийн гол чадвар гэж үздэг байна.
АЖЛЫН БАЙРАНДАА ҮРГЭЛЖ БАЙХ
Аарсан хүндрэл, аливаа асуудлыг шийдэхийн тулд удирдлагын ажлын байрыг үйлдвэрлэлийн талбай дээр байлгадаг. Өөрөөр хэлбэл япон даргын ажлын өрөө ажилтнуудтайгаа хамт байхаар зохион байгуулагдсан байдаг. Тэд асуудлыг шийдэх бүрт шинэ санаа, журам гаргаж байдаг бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал, чанарын дугуйлан зэрэг системийг Японд өргөнөөр ашигладаг ажээ.
ЭМХ ЖУРАМ, ЦЭМЦГЭР БАЙХ
Чанарын үзүүлэлтийн гол илэрхийлэл нь эмх цэгц, цэвэр байдал юм. Японы үйлдвэрийг удирдлагууд барааны чанарын баталгаанд эергээр нөлөөлөхүйц тийм эмх цэгц, цэвэр байдлыг бүрэлдүүлэхийг эрмэлздэг.
ҮНЭТ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХ
Үомпанийн үнэт зүйл, тодорхой байх чанар маш чухал. Аль ч түвшний ажилчид, удирдлага байгууллагынхаа төлөв хандлага, зорилт, явуулж буй бодлогын талаар мэдэж байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид ба удирдлагын харилцаа, тасгуудын харилцан ажиллагаа зэрэг нь тухайн компанийн ҮНЭТ ЗҮЙЛС болохыг ажилчин бүрт мэдүүлэхийг удирдлагууд нь хичээдэг. Мөн тэрхүү үнэт зүйлсээ бүх түвшинд тасралтгүй барьж байхыг зорьдог байна. Ерөнхийдөө, японы удирдлагын систем хүний харьцаан дахь зохицол, хамтран ажиллах чадвар, хувь хүний чанар, ажилчид удирдлагын хоорондох найрсаг байдал, ажлын байрны тогтвортой байдал зэргийг сайжруулахад тулгуурласан гэж ойлгож болно.
Японы шилдэг 10 менежер
Шилдэг менежерүүдийн арга туршлага, амжилтанд хүрсэн түүх бидэнд ажлаа сайн явуулах гайхалтай санаа, шийдлүүдийг өгдөг билээ. Японы шилдэг 10 менежер салбарынхаа өндөрлөгт хэрхэн хүрсэн тухай та уншаарай.
МЕНЕЖМЕНТИЙН БУРХАН - КОНОСУКЭ МАЦУСИТА (1893–1989)
Түүнийг менежментийн бурхан гэдэг. 1933 оноос залгуур, цахилгаан чийдэн зэрэг жижиг сажиг зүйлсээс гараагаа эхэлж дэлхийн зах зээл дээр өөрийн овгоор нэрлэгдсэн олон төрлийн ахуйн цахилгаан бараа гаргах хүртэлх замыг “улаан гараараа” хөдөлмөрлөж, ухаанаараа боловсруулсан тэрээр орчин үеийн аж үйлдвэржсэн Япон орны нэрийн хуудас болдог. «Мацусита», «Нэшнл», «Панасоник» зэрэг дэлхийд алдартай маркууд түүнд хамаатай. Дайны өмнөх эдийн засгийн хямралтай гучаад он, дайны хүнд жилүүд, дайны дараах эдийн засгийн хямралын жилүүдэд түүний ажлын зохицуулагч, урамшуулагч арга барил нь алсыг харах чадвар, техникийн сэтгэлгээ болдог байж. Улсынхаа хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэхийн тулд амьдралын сүүлийн 10 жилийг бизнесийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа улс төрийн салбар руу чиглүүлж, “PHP” (Peace, Happiness, Prosperity) нийгмийн хөдөлгөөн санаачилж, Улс төр Эдийн засгийн сургууль байгуулжээ. Энэ сургуулиас парламентын 40 гаруй гишүүн, олон тооны удирдлагууд төрсөн байна.
СОИТИРО ХОНДА (1906–1991): ХЭРЭГЛЭГЧЭЭ МЭДРЭХЭЭ БОЛИВОЛ БИДНИЙ АЖИЛД ТӨГСГӨЛ ИРНЭ
Хонда мотор” компанийг үндэслэгч бөгөөд 1948 онд Хамамацу хотод компаниа байгуулжээ. Тэдний баримталдаг гол зарчим нь “Хэрэглэгчээ мэдрэхээ боливол ажилд төгсгөл ирнэ”. 1960 онд тухайн үедээ мотоциклийн дэлхийд хамгийн том үйлдвэр байгуулсан ба 1963 оноос “Хонда” байгаль орчинд хамгийн бага хаягдал гаргадаг мотортой машин үйлдвэрлэсэн нь олон улсын зах зээл дээр амжилт олжээ. Үйлдвэр, салбар үйлдвэрүүд нь олон оронд бий.
“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД” - АКИО МОРИТА (1921–1999)
1946 онд Масаро Ибукатай хамтарч “Токио цусин когё” компани байгуулсан нь “Sony”-гийн суурь болжээ. Япондоо олон улсын зэрэглэлийн бизнесмэнд тооцогддог. Ибука корпорацийнхаа дотоод хэрэг, шинэ техникийн тал дээр анхаарсан бол Морита санхүү, олон улсад корпорацийн байр суурийг бэхлэх, дэлхийн зэх зээл дээр бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг хариуцдаг байж. Түүний санаачлагаар Калифорнид “Sony” үйлдвэр, “Sony trading” худалдааны корпораци байгуулагджээ. Мөн Япон-Америкийн эдийн засгийн харилцааны багийн гишүүнээр ажиллахдаа хоёр улсын худалдааны тал дээр олон зүйл хийсэн бөгөөд түүнийг Японы үйлдвэрлэлийн гадаад хэргийн сайд гэж албан бусаар цоллодог байжээ.
“ЗОХИОН БҮТЭЭГЧ, МЕНЕЖЕР” - МАСАРУ ИБУКА (1908–1997)
“Sony”-г олон жил удирдсан. Японы олон тооны аудио-видео техникийн орчин үеийн загварыг гаргаж, 1950 онд японы анхны магнитофоныг зохион бүтээсэн хүн юм. Мөн 1955 онд америкийн лицензээр японы анхны транзисторт хүлээн авагчын үйлдвэрлэлийг зохион байгуулжээ. Энэ нь одооны японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болсон гэж үздэг. Телевизор, «Тринитрон» өнгөт телевизор, кассетны магнитофон, «Walkman» жижиг оврын кассетны хөгжим зэрэг олон, бүтээгдэхүүнд түүний оролцоо бий.
“АВТОМАШИНЫ АКУЛ” - КИИТИРО ТОЁДА (1894–1952)
Автомашины «Toyota» компанийг үндэслэгч бөгөөд 1930 онд эцгийнхээ ашиглаж байсан автомат нэхэх суурь машины үйлдвэрт машин үйлдвэрлэлийн судалгааны лаборатори нээж ажлын гараагаа эхэлжээ. Гуравхан жилийн дараа лабораторио үйлдвэрлэх тасаг болгон өргөтгөж, улмаар автомашины акул “Тоёота дзидося когё” байгуулагдсан гэнэ.
“КАПИТАЛИЗМЫН ЭЦЭГ” - ЭЙИТИ СИБУСАВА (1840–1931)
Түүнийг японы капитализмийн эцэг гэдэг. Барууны бизнесийн туршлагыг өөрийн орны эдийн засагт оруулж ирсэн, Японы орчин үеийн үйлвэржилтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1875 онд түүний байгуулсан сургуулиас одоогийн Хитоцубаси их сургууль эхтэй. 1878 онд Токио-гийн худалдааны танхимыг удирдаж байсан
.
КОРЭКИЁ ТАКАХАСИ (1854–1936)
Дайны өмнөх японы санхүүгийн зүтгэлтэн. 1911 онд Японы банкны ерөнхийлөгч болсон. 1921 оноос ерөнхий сайд, Сэйюкай намын дарга. Хямралт 1920 – 1930 оны үед 7 засгийн газрын хугацаанд санхүүгийн сайд байсан.
КОЯТА ИВАСАКИ (1879–1945)
Дайны өмнөх японы “Мицубиси” корпорацийн удирдагч. Томоохон хөрөнгөтөн-үйлдвэрийн эзэн.
ХАНДЛАГЫГ МЭДРЭГЧ” - ТОСИО ДОКО (1896–1988)
Машины дугуй уйлдвэрлэлийн “Bridgestone” компанийг байгуулагч. Тэрээр дэлхийн зах зээл дээрх машины дугуйн борлуулалтын хандлагыг мэдэрч, урдчилан хэлдэг байснаараа олонд нэртэй байж. 1969 онд Токио-гийн орчин үеийн урлагийн музейг улстаа бэлэглэжээ.
МОНГОЛЧУУДЫН НҮДЭЭР Япон менежмент
БИЗНЕС ДЭХ ГАЛТ БӨМБӨГ
Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна. Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг болно. Мөч бүрт хариуцах эзнийг тодорхой болговол бие биедээ найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөр рүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.
Япон, Токио, Софт банкны мэргэжилтэн М. Тулгат
ХООРЭНСОО
Япон хэлэнд “Хоорэнсоо” гэсэн ухагдахуун байдаг. Энэ нь Хоококу (Тайлагнах, мэдээлэх), Рэнраку (Холбоо барих), Соодан (Зөвлөх) гэсэн үгийг эхний үеэр нь товчилж үүсгэсэн ойлголт юм. Манай МОНЦАМЭ гэдэг шиг. Хоорэнсоо гэж нийлүүлээд дуудахаар Японд хоолонд өргөн хэрэглэдэг навчин ногоотой адил сонсогдоно. Япончуудтай нэг дор ажиллахад энэхүү “Хоорэнсоо”-г байнга хэрэглэж занших хэрэгтэй. Аливаа нэг асуудал шийд гарах төвшинд очих хүртэл холбогдох хүмүүс өвөр зуураа байнга зөвлөж, холбоо барьж, тайлагнадаг гэсэн үг. Хоорэнсоо дүрмийг баримталснаар ажил хариуцсан ажилтнаасаа авахуулаад ажил шийдэх дарга нь хүртэл байнга реаль тайм мэдээллээр хангагдана. Мөн хоорэнсоог тогтмолжуулснаар цэргээсээ дарга хүртэл тухайн асуудалд хандах үзэл хандлага, ойлголт, вектор нь ижилсэж ирдэг сайн талтай. Ингээд шийдвэр гаргасны дараа нэг жигд ойлголт, вектортой болсон компани албан байгууллага бүх хүчээ дайчлан шийдвэр хэрэгжүүлэх боломжийг аль хэдийнээ бий болгочихсон байдаг.
Монгол байгууллагад үүнээс арай өөр зарчим үйлчилж байх шиг санагддаг. Асуудал хариуцсан ажилтан ихэвчлэн өөр дээрээ цугласан болон цуглуулсан мэдээллээ бусадтайгаа хуваалцах дургүй, зөвлөх дургүй, дээр нь бас тайлагнах чадвар дульхан байдаг. Мэдээллийг өмхийртөл нь дарсаар ажил нураах тохиолдол ч олон. Тиймээс нэг байгууллага байтугай нэг жижиг хэлтэс тасаг дотор ч хүн бүр шал өөр юм ярина. Дарга нь тэмээ гэж байхад цэрэг нь ямаа гээд зогсч байх энүүхэнд. Японд суралцаж буй миний нэг танил найз хэдэн жилийн өмнө гэрлэлтээ батлуулахаар Японд суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж л дээ. Шаардагдах бичиг баримтыг утсаар лавлан бүрдүүлж, өдрийн сайныг сонгон, Осакагаас Токио хүртэл замын зардал гарган байж гэрлэх бүсгүйтэйгээ хамт очжээ. Гэтэл ЭСЯ-ны ажилтан тэдний бүрдүүлсэн бичиг баримтыг дутуу байна гээд буцаачихаж. Лавлах үед хэлж өгөөгүй баахан бичиг баримт нэмж шаардаж л дээ. Найз маань гайхаж, “Үгүй ээ, бид танайх уруу лавлаж байж л бүрдүүлсэн юм даа” гэхэд “Тэр ямар хамаатай юм бэ. Та нар надтай ярихгүй яасан юм” гэж амыг нь тагласан гэж байгаа. Элчингийн ажилтнууд найзын маань асуултад хариулж мэдэхгүй байсан юм бол мэддэг хүнтэй нь холбоод өгчих “Рэнраку”(Холбоо барих) ажлын этикгүй байж л дээ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг “Надаас асуухгүй яасан юм” гэж томордог нөхөр хэрэв энд суугаа монголчуудаас ийм асуулт олон ирдэг, тийм тохиолдолд ийм тийм материал бүрдүүлэх хэрэгтэй гэсэн лавлагааг ажлын байран дээрээ бэлэн байлгаж, бусадтайгаа мэдээллээ хуваалцдаг байсан бол ийм хүндрэл гарахгүй л байж. Мэдээллийг бусадтай хуваалцалгүй өмчирхдөг зан Монголын хөгжлийн төмөр чөдөр ажээ
Японы түүх
Японы түүх
МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав
Японы олтриг дээрх хүн амьдарч байсны баталгаа Чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 30,000, МЭӨ 14,000 жилд хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна[12][13][14].
"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг байна[15][16][17][18].
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна[19].
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг[20].
XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
Японы худалдааны хөлөг (1634)
1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[21].
1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[22].
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[23]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[24].
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.
Subscribe to:
Posts (Atom)