Үс будах нь өөрөө их онцлогтой. Тухайлбал үсээ будуулахаасаа өмнө нэг
хоёр хоног угаагүй байвал үсэнд будаг сайн орно. Учир нь будаг сайн
орохоос гадна будаг нь ямар ч тос, хир буртагийг нэвтэлж орох чадвартай
байдаг.
Мөн үсээ будуулсны дараа хоёр хоног угаах ёсгүй. Харин
угаасны дараа хоёр гурав хоносон байхад нь будахад будагнууд нь шууд
шууд нэвчиж ордог.
-Өдөр бүр үсээ угаавал хлор ихтэй ус будгийг эрт арилгадаг.
-Үсээ
сэнсдэх тохиолдолд хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэй. Халуунаар хааяа л нэг
үлээлгэж болно. Үсний индүүг хэрэглэхдээ үсээ хатаагүй, нойтон байхад
нь индүүдэж огт болохгүй.
-Хэрэв та өдөр бүр үсээ угаадаг бол өдөр тутмын зөөлөн шампунийг тохируулан хэрэглээрэй.
-Шампунь тохирохгүй бол солиорой. Шампуниар угаасны дараа ангижруулагч массажны тос хэрэглэнэ.
-Байнгын
тэжээлийн тос түрхэж чадахгүй бол өдөр бүр үсээ угаасны дараа
ангижруулагч хэрэглээд байвал үс тухайн хэмжээний тэжээл ус чийгийг
аваад тэнцвэржээд байна гэсэн үг.
-Тэжээлийн тосыг түрхэж амжихгүй бол үсээ угаасны дараа ядаж тэжээлийн тосоороо зайлчих хэрэгтэй.
-Үсийг зөв арчлах нь хамгийн чухал. Юуны өмнө үсэндээ тохирсон шампунийг сонгож бай.
No comments:
Post a Comment