Thursday, December 13, 2012

ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ АЛХАМ

Дараагийн алхам: Машинаа зогсоо Дугуй унадаг болцгооё. Манайд барууны хөгжилтэй орнуудынх шиг унадаг дугуйны тусгай зам, зогсоол байдаггүй ч, чангарсан сайхан булчинтай болохоос та татгалзахгүй биз дээ. 3 дахь алхам: Ариун цэвэр Шүдээ угаахдаа усаа гоожуулалгүйгээр хааж сурцгаая. Ингэснээр нэг хүн өдөрт 24 литр ундны усыг хэмнэдэг гээд бод доо. 4 дэх алхам: Улирлын тохироо Улирлын чанартай жимсийг улиралд нь худалдан авч байя. Манайд өвөл гадаадаас оруулж ирж байгаа гүзээлзгэнийг хүлэмжинд ургуулахад 24 дахин их түлш зарцуулдаг гэнэ. Агаарт ямар их нүүрсхүчлийн хий ялгарч байгааг төсөөлж байна уу? Түүний оронд зуны улиралд уулнаасаа түүж ирсэн гүзээлзгэнээ идэж, дэлхийгээ хамгаалцгаая. 5 дахь алхам: Шат дамжлага Олон хүний гар дамжиж, элдэв нян наалдаж, тээвэр, түлшний зарлага гаргалгүй жимс ногоогоо ургуулсан хүнээс нь шууд худалдан авч суръя. 6 дахь алхам: Борооны усаа тосоорой Борооны ус хлор, кальци агуулдаггүйгээс гадна түүний хэм, хүрээлэн буй орчны хэмтэй ижил байдаг юм. Тарьж буй цэцэг, жимсээ услахад борооны ус яг тохирно. 7 дахь алхам: Гэрэл гэгээ Өрх бүр цахилгаан хэмнэдэг 3 ширхэг чийдэн хэрэглэдэг болчихвол цөмийн дөрвөн цахилгаан станцыг хааж болно. Манайд ийм цахилгаан хэмнэгч чийдэнг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүр ч сайшаалтай. Үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж, улсынхаа иргэн гэдгээ баталцгаая. 8 дахь алхам: Байгалийн анхилуун үнэр Экологийн томоохон “хохирол авчрагч” шүршдэг агааржуулагч цацахаа зогсооё. Үүний оронд өвөг дээдсээс минь уламжилж ирсэн хүж, анхилуун үнэртэнүүдийг хэрэглэж хэвшие.

No comments:

Post a Comment