Thursday, December 13, 2012

хоол бол урлаг

1. Ногооны уран барималч Вадим Нефедьев нь Германы Лейпциг хотод зохиогдсон анхдагч уралдааны vеэр бvргэд сийлж vзvvлжээ. (AFP PHOTO / Jan Woitas)
3. Тэмцээний оролцогчид 4 цагийн дотор, шvvгчдийн нvдний ємнє папай, байцаа, єргєст хэмх, редиск, лууван зэрэг тєрєл бvрийн ногоогоор сийлбэр урлах ёстой байжээ. (AFP PHOTO / Jan Woitas)
4. Оролцогч бvрт дээр дурьдсан ногоонуудыг хийсэн сагсыг бэлдэж єгсєн байна. Тvvнчлэн оролцогчид єєрсдєє хулуу нэмж авч ирэх ёстой байв. (AFP PHOTO / Jan Woitas)
5. Хvнсний зvйлсээр сийлбэр урлах урлаг нь анх Хятадад vvссэн юм байна. Харин энэхvv урлаг нь сvvлийн хэдэн жилд Европ-т єргєн дэлгэрээд байгаа ажээ. (AFP PHOTO / Jan Woitas)
6. Хаш ногоо болон луувангаар сийлсэн оцон шувуу (AFP PHOTO / Jan Woitas
7. Одоо энэхvv уралдаан тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион явуулахаар тогтоод байгаа аж. Гэхдээ яг хэдэн сард зохиох нь тухайн жилийнхээ байдлаас шалтгаалах юм байна. (AFP PHOTO / Jan Woitas)
8. Манго жимсээр урласан сийлбэр (AFP PHOTO / Jan Woitas)
9. Хулууны тєрлийн “дыня” ногоогоор хийсэн викинг хvний нvvр (AFP PHOTO / Jan Woitas)
10. Германы мастер сийлбэрчин Винфрид Каррас нь “Азийн гоо vзэслгэлэн” хэмээх бvтээлийнхээ хамт. Vvнийг тарвасаар урлажээ. (AFP PHOTO / Jan Woitas
11. Лууван, єргєст хэмхээр хийгдсэн хоёр хєєрхєн мэлхий. (AFP PHOTO / Jan Woitas
12. Оросын мастер сийлбэрч Анастасия Корсакова нь Ероп пахь хvнсний зvйлсийн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээн дээрхи єєрийн бvтээлээ бэлэн болгож байна. (AFP PHOTO / Jan Woitas)
Япон улсад нэгэн шинэхэн нээлт боллоо. ОС Android ухаалаг гар утасны тусламжтайгаар удирдаж болох тулалдааны анхны роботыг Япон улсад үйлдвэрлэсэн байна. Түүний нэрийг “Kuratas” гэдэг бөгөөд тэрээр бусад роботуудтай адил төрөл бүрийн зэвсгийг ашиглаж, хүний бүхий л үйлдлийг хийж чадахаас гадна цаг 10км-ийн хурдтайгаар явж чаддаг гэнэ. Ингээд энэхүү шинэхэн бүтээлийг зураг болон бичлэгийн хамт дэлгэрэнгүй сонирхоцгооё. “Kuratas”-ыг барималчин, механикч Когоро Курата (Kogoro Kurata) бүтээсэн бөгөөд Үндэсний хөгжлийн музейд авчирч дэлхий дахинд танилцуулсан байна. Энэхүү робот нь 4400 кг жинтэй, дизель хөдөлгүүртэй бөгөөд 30 гаруй усны техникийн холболттой аж. Роботыг 16 өөр өнгөөр хийх бөгөөд нэг робот нь 1,5 сая доллар байх юм байна. Ухаалаг гар утсаар удирдахаас гадна цээжний хэсэгт байрлах зориулалтын кабинаас удирдаж болно. Харин кабин дотор тусгай хоёр удирдагч байх бөгөөд түүний тусламжтайгаар кабин дотор сууж буй хүн удирдах юм байна.
Дэлхийн эргэн тойрон дахь усны хамгийн сайн хамгаалалттай электрон төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг та бүхэндээ танилцуулж байна. Жишээ нь, та компьютерынхоо гарыг дуртай үедээ угаадаг байвал ямар вэ?... Ус нэвтрүүлдэггүй плеер. Sony компаний W250 загварын энэхүү чихэвчин плеертэй та усанд орж, дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Смартфон. Samsung-ийн Rugby гар утсыг 1 метр гүн усанд хийж, 30 минут байлгахад яадаг ч үгүйгээрээ онцлогтой. iPhone-ы ус нэвтрүүлдэггүй гэр. «Escapecapsule» гэдэг нэртэй энэхүү гэр нь дээд зэргийн хамгаалалттай тул iPhone-оо дотор нь хийгээд, Эверестийн оргил өөд мацаж, далайн гүнрүү ч орж болно. Ус нэвтрүүлдэггүй өсгөгч. Энэхүү IPX7 төхөөрөмж нь iPhone болон MP3 тоглуулагчид тохирдог бөгөөд усан дотор ч хэвийн ажилладаг байна. Ноутбуукэнд зориулсан ус нэвтрүүлдэггүй үүргэвч. «Chrome» үйлдвэрийн бүтээсэн энэхүү үүргэвччинд 17 метр урттай MacBook Pro– г хийж болно. Усанд нордоггүй тэмдэглэлийн цааснууд. Шүршүүрт орж байхад тань шинэ санаа төрдөг бол танд энэхүү тэмдэглэлийн цааснууд яг тохирно. «Droodle and Aqua Notes» гэдэг нэртэй энэхүү цаасан дээр шүршүүрт орж байхад толгойд тань орж ирсэн санаануудыг тэмдэглэж болох юм. Ус нэвтрүүлдэггүй гар. Дэлгүүр бүрт байдаг жирийн гарнуудаас ялгаатай нь хүссэн үедээ угааж, дээр нь цай, кофе асгаж болно. Усны хамгаалалттай түрийвч. Усны хамгаалалттай уртасгагч олон залгуур. Усны хамгаалалттай ноутбуук. Sony компаний G төрлийн «VAIO» ноутбуукний доор нь усыг шууд доош нь урсгадаг нүхнүүд байдаг. Ус нэвтрүүлдэггүй зурагт. Sony компаниас гаргасан зөөврийн «Bravia» зурагт нь 10 см-ийн диагональтай бөгөөд бүтэн цэнэглэгдсэн үедээ 23 цагийн турш ажилладаг бөгөөд FM тоглуулагчтай юм байна. Усны хамгаалалттай видео камер. GE компаний G3Wp камер нь дараах үзүүлэлттэй: 12,2 мегапикселийн өргөтгөл, 4х zoom – томруулах оптик чадвартай, 5 см диаметр бүхий дэлгэцтэй юм байна. Усны хамгаалалттай USB флэш. 1 болон 2 гигабайтын багтаамжтай, олон өнгийн сонголттой энэхүү флэшийг та угаалгын машинд хувцастайгаа хамт угаасан ч болно. Ус нэвтрүүлдэггүй Mp3 тоглуулагч. «Speedo Aquabeat» MP3-ыг 3 метр хүртэлх усан доор ашиглахад эвдрэл, гэмтэл үүсдэггүй байна. 35 грамм жинтэй, 1 гигабайт санах ойтой энэхүү төхөөрөмж нь бүтэн цэнэгээ 9 цаг барьдаг байна. Усны хамгаалалттай CD болон MP3 тоглуулагч. Twinbird компаний «CD ZABADY AV-J189S» нэртэй уг MP3 болон CD-ний тоглуулагч нь усанд орж, бассейнд сэлэнгээ дуу хөгжим сонсох дуртай хүмүүст зориулагджээ. Мэдээ нэмсэн: hero 1 5223 * Холбоотой мэдээлэл * Санамсаргүй сонгогдсон * Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд 7 6353 * Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд 5 9723 * Тулааны анхны робот Тулааны анхны робот 0 5539 * Гайхалтай архитектортой барилгууд Гайхалтай архитектортой барилгууд 1 9633 * Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд 1 5223 * Амттай бас хөгжилтэй Амттай бас хөгжилтэй 2 7760 * Хятадын өвөрмөц архитектур Хятадын өвөрмөц архитектур 20 11162 * Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд 19 11204 * Сидней дэхь усны хувцасны парад Сидней дэхь усны хувцасны парад 8 8532 * Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд 26 8548 * Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг 14 14401 * Элдэв зураг (150 фото) №347 Элдэв зураг (150 фото) №347 4 10391 * Гибралтар дэхь нэгэн сонирхолтой онгоцны буудал Гибралтар дэхь нэгэн сонирхолтой онгоцны буудал 16 13222 * Эдд Эдмудсын зомби бvтээдэг vйлдвэр Эдд Эдмудсын зомби бvтээдэг vйлдвэр 9 9942 * “Хvн чоно” євчинтэй охин “Хvн чоно” євчинтэй охин 58 24785 * Монголын үзэсгэлэнт охид (67 фото) №64 Монголын үзэсгэлэнт охид (67 фото) №64 7 47213 сэтгэгдэл нэмэх 1 0/1000 нийтлэх * adminaaa 41.137.57.xx 2012-12-08 08:40 17 metr bish 17 inch geechee * шинэ мэдээ * их уншсан * Хөдөлгөөнт зургууд Хөдөлгөөнт зургууд 3 682 * Хөдөлмөрч амьтад Хөдөлмөрч амьтад 1 669 * Секси Ази бүсгүйчүүд Секси Ази бүсгүйчүүд 8 1686 * Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ? Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ? 0 264 * Японы цорын ганц эрэгтэй Гейша Японы цорын ганц эрэгтэй Гейша 20 8031 * Google-ийн шилдгүүд Google-ийн шилдгүүд 11 7442 * Өмнөд Америкийн хууль бус алт, эрдэнэс олборлолт Өмнөд Америкийн хууль бус алт, эрдэнэс олборлолт 5 4372 * Герман улсын 90-н жилийн түүхтэй Пиастен брэндийн онлайн тоглоом эхэллээ! Герман улсын 90-н жилийн түүхтэй Пиастен брэндийн онлайн тоглоом эхэллээ! 2 964 * Алдартай одуудын азгvйтэл (213 Фото) Алдартай одуудын азгvйтэл (213 Фото) 242 281026 * Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна! Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна! 2863 248184 * Но-той гарсан зурагнууд (23 фото) Но-той гарсан зурагнууд (23 фото) 117 209816 * Нууц дуран (17 фото) Нууц дуран (17 фото) 435 185170 * Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй 230 177790 * Монголын тэргvvн 10 баян Монголын тэргvvн 10 баян 735 176648 * Оддын азгvйтэл ба цамцны цаадах нууц (44 фото) Оддын азгvйтэл ба цамцны цаадах нууц (44 фото) 63 161663 * Монголын vзэсгэлэнт охид (76 Фото) №18 Монголын vзэсгэлэнт охид (76 Фото) №18 235 159422

БИДНИЙ МЭДЭХ ЦААСАН ШУВУУНЫ ТУХАЙ СОНИН ТҮҮХ БИЙ

Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сонин түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье. Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 даын дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ. Надад одоо яг 1000 хүрэхгүй ч 9н зуу гаран цаасан шувуу байгаа. Энэ их шувууны талыг нь миний хайртай хүн надад хийж өгсөн юм. Талыг нь би хийсэн. Одоо хэдхэнг хийгээд л 1000н ширхэг боллоо. Цаасан шувуу хийх гэдэг цаг их авдаг ч гэсэн надад сэтгэлийн тайвширал авчирдаг болохоор би хийх дуртай. Хий болгондоо хүслээ шивнээд хийдэг байлаа. Тэрэндээ ч болсонуу миний хүсэж байсан бүхэн эхнээсээ биелж байгаа. Үргэлжлэн биелсээр байна гэдэгт итгэлтэй байна. Хятадын цаасан шувууны талаар мэдээлэл: Цаасан шувуу бол Хятадын эртний нэг чухал нээлт юм. Тэр нь сонирхол,зугаа цэнгэл,ур эрдмээ vзvvлэх, бие чийрэгжvvлэх зэргийг нэгтгэсэн, Хятадын ардын тоглоомын баялаг агуулгыг бvрэн харуулсан байдаг. Хятадын цаасан шувууны наадам нь урт удаан жилийн хөгжлийн тvvхтэй юм. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллоос өмнөх 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон Хятадын нэрт дархан Лу Бань нарын зэрэг хvмvvс бvр хулсаар шувуу хийж, салхины хvчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бөгөөд тэр нь 3 хоног газардалгvй ниссэн гэлцдэг юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу болно. Хожим нь хvмvvс тийм нислэгийн хэрэгслийг торгоор хийх болсон ба нэн хожмын vед гэхэд цаасаар хийх болсноос тvvний нэрийг нь ч "Цаасан шувуу" гэх болсон билээ. Цаасан шувуу нь анх эхэндээ цэргийн багаж хэрэгсэл болж байжээ. Жишээлбэл: Тvvнийг агаарт нисгэж хоёр цэргийн хооронд дахь зайг тогтоох юм уу цэргийн хооронд захидал чимээ уламжлахад зориулан ашиглаж байв. Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зvйл болох тийш шилжиж, ардын дунд дэлгэрч эхэлсэн байлаа. Манай тооллын 10-р зууны vеийн Сун улсын vед цаасан шувуу нь нэн өргөн хvрээнд уламжлагдсан бөгөөд дэлхийн олон газарт аажмаар дэлгэрч эхэлсэн ба урьдаар умард Солонгос, Япон, Малайз зэрэг Азийн улс орнуудад уламжлагдан хvрч, дараа нь Европ болон Америк тив зэрэг газруудад уламжлагдсан байв. Хятадын цаасан шувууны тоглоом нь Европ болон Америкийн бvс нутагт нислэгийн аппратын чиглэлээр хөгжсөн бөгөөд хамгийн эцэст нь Wright Brkthers ах дvv хоёр нисгэгчтэй нислэг хийж болох нисэх онгоцыг хамгийн анх амжилтай vйлдэн бvтээсэн байна. Иймээс Америкийн Вашингтоны Сансрын Аялалын Музейн том тэнхимд Хятадын нэг цаасан шувууг өлгөж байдаг бөгөөд тvvний хажууд нь: "Хvн төрөлхтөний хамгийн анхны нислэгийн аппрат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мөн" гэж тэмдэглэсэн байдаг. Олон зуун жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, Хятадын цаасан шувуу нь аажмаар өөрийхөө өвөрмөц онцлог шинжийг бvрдvvлсэн. Сэдвээс нь vзэхэд голцуу 3 том төрөлд хуваагддаг байна.: 1.амьтан араатны төрөлд бvргэд, гарди, эрбээхий, алтан загас, луу, у гун хорхой, хараацай зэрэг байдаг. 2. vлгэр дотог, уран зохиолын юм уу уламжлалт ший жvжгээс ирэлтэй зvйлд Бэчин багш, дагина зэрэг буй. 3. бэлэг сэлтийн загвартай зvйлд дувvvр, цэцгийн сагс, ордны дунлvv зэрэг багтдаг юм. Бvлэг урсгалын хувьд Хятадын цаасан шувууны төрөл зvйл хамгийн олон байдаг ба Бээжин, Тяньзинь, Сычуань, Шаньдун зэрэг бол цаасан шувууны нэрт газрууд болох ба тэндэхийн цаасан шувуунууд нь бас өөр өөрийнхөө онцлог шинжтэй байдаг. Хятадын цаасан шувуу бол мэргэжлийн технологи болон урлагийн содон бvтээл болох бөгөөд тvvнийг дэлхийн олон газрынхан бvр маш сонирхдог байна. Өнөөгийн байдлаар, Хятадын Шаньдун мужийн Вэйфангийн олон улсын цаасан шувууны наадам нь нэг жилд нэг удаа болдог олон улсын цаасан шувууны өргөн их наадам болон хөгжсөн байна. Жил болгоны 4-р сард дотоод гадаадын цаасан шувууны их олон мэргэжилтэн Шаньдунгийн Вэйфанд хуран цугларч, ур мэргэжлийн асуудлыг судлан хэлэлцдэг юм. Вэйфан нь өнөөгийн дэлхий дээрх цаасан шувууны хамгийн том музейг байгуулаад, эрт эдvгээгийн, дотоод гадаадын цаасан шувууны охь содон бvтээлvvдийг хадгалан vзvvлж байна.

Тэнгэр баганадсан Токио хот

1923 оны есдүгээр сарын нэгэнд рихтерын шаталбараар есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсноор хотын тэн хагас нь нуранги болж, 90 гаруй мянган хүний амийг авч одсон түүхтэй. Энэ аймшигт үйл явдлын дараа хотыг бүхэлд нь дахин барьж, сэргээсэн. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсан агаарын цэргийн довтолгоонд өртөж, хот бүхэлдээ сүйдсэн ажээ. Гэсэн ч хот маш хурдацтайгаар сэргэж чадсан бөгөөд үүнийхээ баталгаа болгон 1964 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн тавцанд гарч ирснээ зарласан юм. XX зууны дунд үед Японы эдийн засаг гайхалтай хурдацтайгаар хөгжиж нийслэл нь 1966 он гэхэд дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигдэх болов. Токио хотын үзэсгэлэнтэй үе нь сакура цэцэглэх улирал буюу хаврын эхэн сар байдаг. Энэ үед цэцгийн улирлыг угтан "Ханами" хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ цэцэгт модны 300 гаруй төрөл байдаг. Үүнээс Токио хотын төвд орших "Синдзюкугёэн" цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна. Токио хотод хамгийн том олон улсын "Ханеда" нисэх онгоцны буудал бий. Зорчигчдын тоогоороо дэлхийд дөрөвт ордог тус буудал нь хотын төвөөсөө 15 гаруй километрийн зайтай оршдог ажээ. Энэ хотын метро, станцууд цэвэр, цэмцгэр байдлаараа дэлхийд алдартай. Хамгийн үнэнч нохойны дурсгалд зориулан босгосон хөшөөтэй "Сибуйя" нь тус хотын хамгийн алдартай том метро станц юм. Тус метро станцаар өдөрт 10 сая хүн зорчдог байна. Галт тэрэг нь дотроо эрэгтэй, эмэгтэй хэмээн ангилдаг. Энэ нь олон нийтийн газар садар самуун сурталчилахаас сэргийлсэн арга ажээ. Мөн интернетэд холбогдох, тоглох, мессэж бичихийг анхаарал сарниулдаг тул олон нийтийн тээврээр зорчихдоо гар утас ашиглахыг хориглодог. Хамгийн сонирхолтой нь ажлын сүүлийн өдөр хүмүүст стрессээ тайлах боломжийг олгодог байна. Ингэхдээ метрон дотор зорчигчид орилж, архи ууж, тэр байтугай ханан дээр зурахыг зөвшөөрдөг аж. Хотын хөдөлгөөн ихтэй төв авто замуудад хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүст зориулсан тод шар өнгийн тусгай замыг тавьжээ. Товойлгосон дүрсээр замын чиглэл, эргэлт болон зам гарах гэсэн тэмдэгтэй. Жуулчдын үзэж, харах сонирхлыг нь хамгийн ихээр татдаг зүйл бол Токио дахь хааны ордон юм. Энэхүү байгууламж нь таван давхраас бүрдэх 51 метрийн өндөртэй, Японы хамгийн өндөр байгууламжид тооцогддог. Ордон нь жил бүрийн нэгдүгээр улиралд хааны гэр бүл шинэ оны мэнд хүргэх, арван хоёрдугаар сарын 23-нд эзэн хааны төрсөн өдрийн ой баяраар гээд ердөө хоёр л удаа үүдээ нээдэг. Бусад үед хориотой бүс юм. Хаалттай байх хугацаанд тус ордон дээгүүр ямар нэгэн онгоц нисэхийг хориглохоос гадна ямар ч өндөр байгууламж дээрээс дуран авиагаар харах боломжгүй ажээ. Тус хот дахь гайхамшигт байгууламжийн нэг бол Токиогийн цамхаг. 1958 онд баригдсан энэ цамхаг нь Парист байдаг дэлхийн долоон гайхамшгийн нэгтэй адил боловч түүнээс 11 метрээр илүү өндөр аж. Энэхүү байгууламжийн дээрээс "Фүжи" хэмээх алдарт уулын манан дундах дүр зургийг харах боломжтой. Цамхаг дээрээс Японы есөн телевиз, FM радиогийн таван станцыг дамжуулдаг байна. Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог 13 метрийн өндөртэй Будда бурхны хүрэл хөшөө нь Японы нийслэл хотын түүх, дурсгалт байгууламжийн нэг. Икэбукуро, Синжкжо нь хотын хамгийн үнэтэй дүүрэгт тооцогддог. Энэхүү дүүрэгт өдөр, шөнөгүй өрнөх амьдрал нь жинхэнэ орчин үеийн Токиогийн өнгө төрхийг илтгэнэ. Икэбукуро дүүргийн төвд орших "Саншайн сити" цогцолбор нь хот доторх бяцхан хот гэж хэлж болно. Тэнгэр баганадсан Токиогийн өндөр энэ байгууламжуудад зочид буудал, худалдааны төв, зоогийн газар, дэлгүүр хоршоо гээд л хэрэгцээтэй гэсэн бүхий л үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн байдаг. Энд дэлхийн хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Үүний нэг болох "Арагава" нь фермээс авчирдаг гахайн махан хоолоороо алдартай ажээ. Токио нь аялал жуулчлалын томоохон хотуудын нэг. Иймээс жуулчдын тав тухаас гадна хотын соёлд ихээхэн анхаарч нийтийн бие засах газрыг үйлчилгээний цэгүүдэд үнэ төлбөргүй ажиллуулдаг байна. Токио нь олон саад бэрхшээлийг даван туулсан хэдий ч асар богино хугацаанд хурдацтай хөгжин, дэлхийн бусад хотуудыг тэргүүлэх болсон билээ.

япон менежмэнт

Японы удирдлагын систем ажилтнуудаа үнэн сэтгэлээс нь ажиллуулж сургадаг. Жишээ нь, японы ажилчид амралтын өдрөө ховор амардаг, өмнөх ажлаа үг дуугүй гүйцэтгэдэг, ээлжийн амралтаа бүтнээр авдаггүй, хэрэв тэгвэл компанийн өмнө “нүүр буруулсан”-д тооцдог. Мөн Японы фирмүүдэд боловсон хүчний халаа сэлгээ бараг байдаггүй, машины үйлдвэрийн 1000 ажилтнаас жилд ердөө 25 нь л ажилдаа нэг удаа ирээгүй гэсэн судалгаа бий. ГИРИ – ХҮНДЭТГЭЛИЙН ТӨЛӨӨС “Гири” буюу хүндэтгэлийн өр төлөөс гэсэн ойлголт байдаг. Энэ нь хамт олон, бүлгийн өмнө хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил юм. Нэг ёсондоо үүрэг, ажил хувь хүнийг нэг бүлгээс өөр бүлэгт буюу гэр бүл, сургууль, дээд сургууль, байгууллага, хэлтэс гэх мэт шилжих явцад хувьсаж байдаг. Энэ зарчим тухайн бүлэг доторх ашиг тусыг тодорхойлж, бүлгээс гадуурх харилцаанд оролцох шаардлагагүйг тусгадаг ч япончууд хэн бүхэнд туслахад бэлэн байдаг. Японы фирмүүдэд жил бүр “Компани байгуулагдсан өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд сайн ажилтныг урамшуулах систем маш сайн хэрэгждэг. Урамшууллын олон хэлбэр бий. Тухайлбал, албан тушаал дэвшүүлэх, шагнал өгөх, бэлэг хүртээх, зохиогчийн гэрчилгээ, тусгай арга хэмжээ, хүлээн авалт, компанийн бүтээгдэхүүний хямдрал урамшуулал, хэвлэлд нийтлэх, гэр бүлтэйгээ амралтанд амрах эрхийн бичиг, машин тавих тусгай талбай гэх мэт. Энэ орон газар нутгаар жижиг, хүн ам шигүү, байгалийн баялаг хомс учраас тэд маш сайн нэгдэж чаддаг. Бүлгээрээ илүү үр дүнтэй, ялангуяа хүнд хэцүү асуудлыг шийдэхдээ европчуудаас хол давуу байдаг . Амжилттай удирдах япон арга Япончууд удирдлагын арга барил европ, америкийнхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна? Тэдний баримталдаг удирдлагын гол тулгуур нь хүний нөөц байдаг. Японд удирдах ажилтны өмнө тавигдах зорилго нь “Ажилтны бүтээмжийг өсгөх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” байдаг бол Европ, Америк менежмент “Хамгийн бага зардлаар хамгийн ихийг олох” хандлагыг баримталдаг. Ингээд та бүхэндээ Японы менежментийн судлаач Хидеки Йосихарагийн тодорхойлсон удирдлагын 6 шинжийн талаар хүргэе. Эдгээрийг хэрэгжүүлснээр та бусдыгаа сайн удирдах боломжтой. АЖЛЫН БАЙР, ИТГЭЛЦЛИЙН БАТАЛГАА Энэ баталгаа хангагдсанаар хүмүүс ажилд орж, гарах урсгал эрс багасдаг. Тогтвортой байдал нь ажилтнуудын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, удирдлагатай дарга болон ажилтны эсрэг харьцааг зөөллөх зэрэгт тустай. Байгууллагын үйл ажиллагаа сайжрахад удирдлага – ажилтны харьцаа онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Энэ баталгаа нь Европт төдийлөн байхгүй “Насан туршийн ажил” системийг бүрэлдүүлдгээрээ онцлог юм. МЭДЭЭЛЭЛ Хэрэгтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулах, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь чанарын болон үйлдвэрлэлийн эдийн засгийн ашгийг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Удирдлагууд сар бүр орлого, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, чанар, цэвэр ашгийг төлөвлөж байсан хэмжээндээ хүрсэн эсэхийг шалгадаг. Энэ нь ирж буй хүндрэл, саадыг мэдрэхэд тустай бөгөөд үүнийг тодорхойлж гаргаснаар аливаа бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ аль хэдийнэ базаасан байдаг. ЧАНАР Фирмийн удирдлага бүр чанарын хяналтын талаар байнга ярьж, үйлдвэрлэлийн явцад ч санаа тавьсаар байдаг. Өөрийн удирдаж буй тасаг, үйлдвэрийн чанарт сэтгэл хангалуун байх нь хамгийн гол чадвар гэж үздэг байна. АЖЛЫН БАЙРАНДАА ҮРГЭЛЖ БАЙХ Аарсан хүндрэл, аливаа асуудлыг шийдэхийн тулд удирдлагын ажлын байрыг үйлдвэрлэлийн талбай дээр байлгадаг. Өөрөөр хэлбэл япон даргын ажлын өрөө ажилтнуудтайгаа хамт байхаар зохион байгуулагдсан байдаг. Тэд асуудлыг шийдэх бүрт шинэ санаа, журам гаргаж байдаг бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал, чанарын дугуйлан зэрэг системийг Японд өргөнөөр ашигладаг ажээ. ЭМХ ЖУРАМ, ЦЭМЦГЭР БАЙХ Чанарын үзүүлэлтийн гол илэрхийлэл нь эмх цэгц, цэвэр байдал юм. Японы үйлдвэрийг удирдлагууд барааны чанарын баталгаанд эергээр нөлөөлөхүйц тийм эмх цэгц, цэвэр байдлыг бүрэлдүүлэхийг эрмэлздэг. ҮНЭТ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХ Үомпанийн үнэт зүйл, тодорхой байх чанар маш чухал. Аль ч түвшний ажилчид, удирдлага байгууллагынхаа төлөв хандлага, зорилт, явуулж буй бодлогын талаар мэдэж байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид ба удирдлагын харилцаа, тасгуудын харилцан ажиллагаа зэрэг нь тухайн компанийн ҮНЭТ ЗҮЙЛС болохыг ажилчин бүрт мэдүүлэхийг удирдлагууд нь хичээдэг. Мөн тэрхүү үнэт зүйлсээ бүх түвшинд тасралтгүй барьж байхыг зорьдог байна. Ерөнхийдөө, японы удирдлагын систем хүний харьцаан дахь зохицол, хамтран ажиллах чадвар, хувь хүний чанар, ажилчид удирдлагын хоорондох найрсаг байдал, ажлын байрны тогтвортой байдал зэргийг сайжруулахад тулгуурласан гэж ойлгож болно. Японы шилдэг 10 менежер Шилдэг менежерүүдийн арга туршлага, амжилтанд хүрсэн түүх бидэнд ажлаа сайн явуулах гайхалтай санаа, шийдлүүдийг өгдөг билээ. Японы шилдэг 10 менежер салбарынхаа өндөрлөгт хэрхэн хүрсэн тухай та уншаарай. МЕНЕЖМЕНТИЙН БУРХАН - КОНОСУКЭ МАЦУСИТА (1893–1989) Түүнийг менежментийн бурхан гэдэг. 1933 оноос залгуур, цахилгаан чийдэн зэрэг жижиг сажиг зүйлсээс гараагаа эхэлж дэлхийн зах зээл дээр өөрийн овгоор нэрлэгдсэн олон төрлийн ахуйн цахилгаан бараа гаргах хүртэлх замыг “улаан гараараа” хөдөлмөрлөж, ухаанаараа боловсруулсан тэрээр орчин үеийн аж үйлдвэржсэн Япон орны нэрийн хуудас болдог. «Мацусита», «Нэшнл», «Панасоник» зэрэг дэлхийд алдартай маркууд түүнд хамаатай. Дайны өмнөх эдийн засгийн хямралтай гучаад он, дайны хүнд жилүүд, дайны дараах эдийн засгийн хямралын жилүүдэд түүний ажлын зохицуулагч, урамшуулагч арга барил нь алсыг харах чадвар, техникийн сэтгэлгээ болдог байж. Улсынхаа хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэхийн тулд амьдралын сүүлийн 10 жилийг бизнесийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа улс төрийн салбар руу чиглүүлж, “PHP” (Peace, Happiness, Prosperity) нийгмийн хөдөлгөөн санаачилж, Улс төр Эдийн засгийн сургууль байгуулжээ. Энэ сургуулиас парламентын 40 гаруй гишүүн, олон тооны удирдлагууд төрсөн байна. СОИТИРО ХОНДА (1906–1991): ХЭРЭГЛЭГЧЭЭ МЭДРЭХЭЭ БОЛИВОЛ БИДНИЙ АЖИЛД ТӨГСГӨЛ ИРНЭ Хонда мотор” компанийг үндэслэгч бөгөөд 1948 онд Хамамацу хотод компаниа байгуулжээ. Тэдний баримталдаг гол зарчим нь “Хэрэглэгчээ мэдрэхээ боливол ажилд төгсгөл ирнэ”. 1960 онд тухайн үедээ мотоциклийн дэлхийд хамгийн том үйлдвэр байгуулсан ба 1963 оноос “Хонда” байгаль орчинд хамгийн бага хаягдал гаргадаг мотортой машин үйлдвэрлэсэн нь олон улсын зах зээл дээр амжилт олжээ. Үйлдвэр, салбар үйлдвэрүүд нь олон оронд бий. “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД” - АКИО МОРИТА (1921–1999) 1946 онд Масаро Ибукатай хамтарч “Токио цусин когё” компани байгуулсан нь “Sony”-гийн суурь болжээ. Япондоо олон улсын зэрэглэлийн бизнесмэнд тооцогддог. Ибука корпорацийнхаа дотоод хэрэг, шинэ техникийн тал дээр анхаарсан бол Морита санхүү, олон улсад корпорацийн байр суурийг бэхлэх, дэлхийн зэх зээл дээр бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг хариуцдаг байж. Түүний санаачлагаар Калифорнид “Sony” үйлдвэр, “Sony trading” худалдааны корпораци байгуулагджээ. Мөн Япон-Америкийн эдийн засгийн харилцааны багийн гишүүнээр ажиллахдаа хоёр улсын худалдааны тал дээр олон зүйл хийсэн бөгөөд түүнийг Японы үйлдвэрлэлийн гадаад хэргийн сайд гэж албан бусаар цоллодог байжээ. “ЗОХИОН БҮТЭЭГЧ, МЕНЕЖЕР” - МАСАРУ ИБУКА (1908–1997) “Sony”-г олон жил удирдсан. Японы олон тооны аудио-видео техникийн орчин үеийн загварыг гаргаж, 1950 онд японы анхны магнитофоныг зохион бүтээсэн хүн юм. Мөн 1955 онд америкийн лицензээр японы анхны транзисторт хүлээн авагчын үйлдвэрлэлийг зохион байгуулжээ. Энэ нь одооны японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болсон гэж үздэг. Телевизор, «Тринитрон» өнгөт телевизор, кассетны магнитофон, «Walkman» жижиг оврын кассетны хөгжим зэрэг олон, бүтээгдэхүүнд түүний оролцоо бий. “АВТОМАШИНЫ АКУЛ” - КИИТИРО ТОЁДА (1894–1952) Автомашины «Toyota» компанийг үндэслэгч бөгөөд 1930 онд эцгийнхээ ашиглаж байсан автомат нэхэх суурь машины үйлдвэрт машин үйлдвэрлэлийн судалгааны лаборатори нээж ажлын гараагаа эхэлжээ. Гуравхан жилийн дараа лабораторио үйлдвэрлэх тасаг болгон өргөтгөж, улмаар автомашины акул “Тоёота дзидося когё” байгуулагдсан гэнэ. “КАПИТАЛИЗМЫН ЭЦЭГ” - ЭЙИТИ СИБУСАВА (1840–1931) Түүнийг японы капитализмийн эцэг гэдэг. Барууны бизнесийн туршлагыг өөрийн орны эдийн засагт оруулж ирсэн, Японы орчин үеийн үйлвэржилтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1875 онд түүний байгуулсан сургуулиас одоогийн Хитоцубаси их сургууль эхтэй. 1878 онд Токио-гийн худалдааны танхимыг удирдаж байсан . КОРЭКИЁ ТАКАХАСИ (1854–1936) Дайны өмнөх японы санхүүгийн зүтгэлтэн. 1911 онд Японы банкны ерөнхийлөгч болсон. 1921 оноос ерөнхий сайд, Сэйюкай намын дарга. Хямралт 1920 – 1930 оны үед 7 засгийн газрын хугацаанд санхүүгийн сайд байсан. КОЯТА ИВАСАКИ (1879–1945) Дайны өмнөх японы “Мицубиси” корпорацийн удирдагч. Томоохон хөрөнгөтөн-үйлдвэрийн эзэн. ХАНДЛАГЫГ МЭДРЭГЧ” - ТОСИО ДОКО (1896–1988) Машины дугуй уйлдвэрлэлийн “Bridgestone” компанийг байгуулагч. Тэрээр дэлхийн зах зээл дээрх машины дугуйн борлуулалтын хандлагыг мэдэрч, урдчилан хэлдэг байснаараа олонд нэртэй байж. 1969 онд Токио-гийн орчин үеийн урлагийн музейг улстаа бэлэглэжээ. МОНГОЛЧУУДЫН НҮДЭЭР Япон менежмент БИЗНЕС ДЭХ ГАЛТ БӨМБӨГ Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна. Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг болно. Мөч бүрт хариуцах эзнийг тодорхой болговол бие биедээ найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөр рүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно. Япон, Токио, Софт банкны мэргэжилтэн М. Тулгат ХООРЭНСОО Япон хэлэнд “Хоорэнсоо” гэсэн ухагдахуун байдаг. Энэ нь Хоококу (Тайлагнах, мэдээлэх), Рэнраку (Холбоо барих), Соодан (Зөвлөх) гэсэн үгийг эхний үеэр нь товчилж үүсгэсэн ойлголт юм. Манай МОНЦАМЭ гэдэг шиг. Хоорэнсоо гэж нийлүүлээд дуудахаар Японд хоолонд өргөн хэрэглэдэг навчин ногоотой адил сонсогдоно. Япончуудтай нэг дор ажиллахад энэхүү “Хоорэнсоо”-г байнга хэрэглэж занших хэрэгтэй. Аливаа нэг асуудал шийд гарах төвшинд очих хүртэл холбогдох хүмүүс өвөр зуураа байнга зөвлөж, холбоо барьж, тайлагнадаг гэсэн үг. Хоорэнсоо дүрмийг баримталснаар ажил хариуцсан ажилтнаасаа авахуулаад ажил шийдэх дарга нь хүртэл байнга реаль тайм мэдээллээр хангагдана. Мөн хоорэнсоог тогтмолжуулснаар цэргээсээ дарга хүртэл тухайн асуудалд хандах үзэл хандлага, ойлголт, вектор нь ижилсэж ирдэг сайн талтай. Ингээд шийдвэр гаргасны дараа нэг жигд ойлголт, вектортой болсон компани албан байгууллага бүх хүчээ дайчлан шийдвэр хэрэгжүүлэх боломжийг аль хэдийнээ бий болгочихсон байдаг. Монгол байгууллагад үүнээс арай өөр зарчим үйлчилж байх шиг санагддаг. Асуудал хариуцсан ажилтан ихэвчлэн өөр дээрээ цугласан болон цуглуулсан мэдээллээ бусадтайгаа хуваалцах дургүй, зөвлөх дургүй, дээр нь бас тайлагнах чадвар дульхан байдаг. Мэдээллийг өмхийртөл нь дарсаар ажил нураах тохиолдол ч олон. Тиймээс нэг байгууллага байтугай нэг жижиг хэлтэс тасаг дотор ч хүн бүр шал өөр юм ярина. Дарга нь тэмээ гэж байхад цэрэг нь ямаа гээд зогсч байх энүүхэнд. Японд суралцаж буй миний нэг танил найз хэдэн жилийн өмнө гэрлэлтээ батлуулахаар Японд суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж л дээ. Шаардагдах бичиг баримтыг утсаар лавлан бүрдүүлж, өдрийн сайныг сонгон, Осакагаас Токио хүртэл замын зардал гарган байж гэрлэх бүсгүйтэйгээ хамт очжээ. Гэтэл ЭСЯ-ны ажилтан тэдний бүрдүүлсэн бичиг баримтыг дутуу байна гээд буцаачихаж. Лавлах үед хэлж өгөөгүй баахан бичиг баримт нэмж шаардаж л дээ. Найз маань гайхаж, “Үгүй ээ, бид танайх уруу лавлаж байж л бүрдүүлсэн юм даа” гэхэд “Тэр ямар хамаатай юм бэ. Та нар надтай ярихгүй яасан юм” гэж амыг нь тагласан гэж байгаа. Элчингийн ажилтнууд найзын маань асуултад хариулж мэдэхгүй байсан юм бол мэддэг хүнтэй нь холбоод өгчих “Рэнраку”(Холбоо барих) ажлын этикгүй байж л дээ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг “Надаас асуухгүй яасан юм” гэж томордог нөхөр хэрэв энд суугаа монголчуудаас ийм асуулт олон ирдэг, тийм тохиолдолд ийм тийм материал бүрдүүлэх хэрэгтэй гэсэн лавлагааг ажлын байран дээрээ бэлэн байлгаж, бусадтайгаа мэдээллээ хуваалцдаг байсан бол ийм хүндрэл гарахгүй л байж. Мэдээллийг бусадтай хуваалцалгүй өмчирхдөг зан Монголын хөгжлийн төмөр чөдөр ажээ

Японы түүх

Японы түүх МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав Японы олтриг дээрх хүн амьдарч байсны баталгаа Чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 30,000, МЭӨ 14,000 жилд хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна[12][13][14]. "Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг байна[15][16][17][18]. Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна[19]. "Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг[20]. XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ. Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав. Японы худалдааны хөлөг (1634) 1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[21]. 1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[22]. 1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[23]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[24]. 1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ АЛХАМ

Дараагийн алхам: Машинаа зогсоо Дугуй унадаг болцгооё. Манайд барууны хөгжилтэй орнуудынх шиг унадаг дугуйны тусгай зам, зогсоол байдаггүй ч, чангарсан сайхан булчинтай болохоос та татгалзахгүй биз дээ. 3 дахь алхам: Ариун цэвэр Шүдээ угаахдаа усаа гоожуулалгүйгээр хааж сурцгаая. Ингэснээр нэг хүн өдөрт 24 литр ундны усыг хэмнэдэг гээд бод доо. 4 дэх алхам: Улирлын тохироо Улирлын чанартай жимсийг улиралд нь худалдан авч байя. Манайд өвөл гадаадаас оруулж ирж байгаа гүзээлзгэнийг хүлэмжинд ургуулахад 24 дахин их түлш зарцуулдаг гэнэ. Агаарт ямар их нүүрсхүчлийн хий ялгарч байгааг төсөөлж байна уу? Түүний оронд зуны улиралд уулнаасаа түүж ирсэн гүзээлзгэнээ идэж, дэлхийгээ хамгаалцгаая. 5 дахь алхам: Шат дамжлага Олон хүний гар дамжиж, элдэв нян наалдаж, тээвэр, түлшний зарлага гаргалгүй жимс ногоогоо ургуулсан хүнээс нь шууд худалдан авч суръя. 6 дахь алхам: Борооны усаа тосоорой Борооны ус хлор, кальци агуулдаггүйгээс гадна түүний хэм, хүрээлэн буй орчны хэмтэй ижил байдаг юм. Тарьж буй цэцэг, жимсээ услахад борооны ус яг тохирно. 7 дахь алхам: Гэрэл гэгээ Өрх бүр цахилгаан хэмнэдэг 3 ширхэг чийдэн хэрэглэдэг болчихвол цөмийн дөрвөн цахилгаан станцыг хааж болно. Манайд ийм цахилгаан хэмнэгч чийдэнг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүр ч сайшаалтай. Үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж, улсынхаа иргэн гэдгээ баталцгаая. 8 дахь алхам: Байгалийн анхилуун үнэр Экологийн томоохон “хохирол авчрагч” шүршдэг агааржуулагч цацахаа зогсооё. Үүний оронд өвөг дээдсээс минь уламжилж ирсэн хүж, анхилуун үнэртэнүүдийг хэрэглэж хэвшие.

Морин хуур (түүх, гарал үүсэл, хөгжил, хийц

Морин хуур (түүх, гарал үүсэл, хөгжил, хийц) Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна. Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ. ХӨГЖИЛ ХУВЬСАЛ: Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна. Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж. XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай. Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн Монголчуудын дуу, хуур, бүжиг наадамд голлох хөгжмийн зэмсэг байсаар өнөөг хүрчээ. Ганцхан жишээ толилуулахад, Баруун Монгол ардын биелгээ л гэхэд морин хуургүйгээр биелэх ямар ч боломж байхгүй. (Тоглон үзүүлэв) Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй. Юуны өмнө Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ. Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Үүнээс улбаалж морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна. МОРИН ХУУРЫН ХИЙЦ Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь 1. Бөөрөнхий нум 2. Наймантай нум гэж хоёр ангилдаг. Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг. МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ. Морин хуурын тэвх (маар): Тэвх буюу маар нь дээд доод гэсэн хоёр тэвхтэй бөгөөд доод тэвх буюу том тэвхний өндөр нь 3.8 см, өргөн нь 7.3 см орчим байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь өндөр нь 2.2 см өргөн нь 3 см орчим байна. Морин хуурын чих: Чих буюу хөглөгч нь 15 см орчим байна. Иш толгойн хэсэг нийтдээ 77 см орчим тоглогдох ашигтай хэмжээ 44 см орчим байна. Морин хуурын цар: Морин хуурын цар нь трапец хэлбэртэй бөгөөд царны дээд хэсэг 20 см, доод хэсэг 28 см, өндөр нь 32 см, ар өвөр талын хоорондох зай 10 см орчим байна. Энэ хэмжээ зөвхөн ерөнхий гаргасан нэг хэмжээ юм. Морин хуур тоглооч, морин хуурч хүний биеийн өндөр нам өргөн бүдүүнээс хамаарч хэмжээнд бага зэрэг өөрчлөлт ордог. МОРИН ХУУРЫН ХӨГ Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм. Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна. ТОГЛОХ АРГА БАРИЛ Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья. Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно. МОРИН ХУУР - ӨНӨӨДӨР Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ. Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. 1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал: • 1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” - г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн. • Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь • Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49” • “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ. Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ. Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ. Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

Хүний үүсэл гарал, хөгжил

Хүний үүсэл гарал, хөгжил Хүний үүсэл гарал, хөгжил Хүн юунаас үүссэн бэ? Гэдэг асуудлаар олон янзын ойлголт, төсөөлөл, таамаглал байна. Тухайлбал, 1. Нэлээд эрдэмтэд хүн бол байгалийн урт удаан түүхэн хөгжлийн бүрэлдэхүүн, хүн мичнээс гаралтай гэж үздэг бол, 2. Хүн бол бурханы гаралтай, хүнийг бурхан бий болгосон гэж шашин үзнэ. Христосын номлолд ертөнцийн эзэн Адам, Ева хоёрыг бүтээж, түүнээс хүн төрлөхтөн үүссэн гэдэг. XIX зууны дунд үе хүртэл ийм л байдлаар хүмүүс ойлгож ирсэн, одоо ч байсаар, 3. Хүн бол өөр гариг ертөнцийн хүмүүсийн туршилтын дүнд бий болсон, харь гаригийн бүтээгдэхүүн гэх үзэл байж байхад, 4. Хүн бол үлэг гүрвэлийн үр хөврөл байж болох юм, эсхүл хүн загаснаас, могойноос, тэрч байтугай шувуунаас, өндөгнөөс үүссэн гэсэн таамаглалууд байдаг. Нэгдэх онол үзэл нь орчин үеийн шинжлэх ухааны олон салбаруудын шинжилгээ судалгаагаар батлагдаж нотлогдсон арвин баялаг материалтай байдаг бол сүүлийн гурван үзэл таамаглалд шинжлэх ухааны баталгаатай нотолгоо одоо хэр нь олдоогүй, зарим нь домгийн шинжтэй, санаан зоргоор зохиосон гэж хэлж болох ч зүйлүүд юм. Эхний үзэлийн хувьд хүн өвөг дээдэстэй, тэр нь мич юм гэсэн санааг Францын эрдэмтэн Ж.Ламарк анх удаа дэвшүүлж, түүнийг хувьслын онолын үүднээс Английн суут байгаль шинжээч Ч.Дарвин /1809-1882/ нотолсон юм. Тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор өөрөөс доод шатны амьтан мичнээс эволюц хөгжлийн явцад үүсэн гэсэн дүгнэлтийг /1871 онд/ хийжээ. Дарвины энэ онолыг Ф.Энгельс /1820-1895/ гүнзгийрүүлэн мич хүн болж хувирсан зүй тогтлыг хөдөлмөрийн онолын үүднээс томъёолсон байна. Үүндээ хөдөлмөрийн процесст: мичний хоёр хөл “гар” хэмээх хөдөлмөрийн эрхтэн болж өөрчлөгдсөн, босоо явах болсон, хөдөлмөрийн багаж зэвсэг хийж, гал ашиглаж, махыг борлуулж идэх болсон, үүнтэй холбоотойгоор хүний уураг тархи хөгжин, хэл сэтгэхүй бий болсон зэргийн тодорхойлсон билээ. Бүхэлдээ Энгельсийн бичсэнээр “Хөдөлмөр хүнийг бий болгожээ”. Дээрх онолууд байгалийн шинжлэх, түүх, архелоги, философийн цааш цаашдын судалгаагаар үлэмж хэмжээгээр гүнзгийрэн хөгжиж байна. Хүний хэдийд үүсэв? Хүний үүслийн үе шат: хүний түүхэн хөгжлийг эрдэмтэд дөрвөн үндсэн үе болгон авч үзэж байна. Үүнд: 1. Хүн дүрст мичний өвөг /дриопитек/ ба мичин өвөг /протоантроп/ 2. Балар эртний хүн /архантроп/ 3. Эртний хүн /палеоантроп/ 4. Шинэ хүн /неоантроп/ 1. Модны сармагчин буюу дриопитек, мичин өвөг буюу протоантроп гэж дотор нь хоёр ангилдаг. А. Модны сармагчин буюу дриопитек одоогоос 10 орчим сая жилийн тэртээгээс дриопитек ертөнцийн зарим газар нутагт үзэгдэхээ больжээ. Харин өнөөгийн европ, африк, азиар нутаглаж байгаа хүн дүрст бичтэй нэлээд төстэй боловч хөгжлөөрөө тэднээс хавьгүй давуу байсан амьтны эрүүний ясыг 1856 онд францаас олсныг дриопитек гэж нэрлэх болжээ. Барагцаалбал 25 сая жилийн өмнө лонгид буюу хүн дүрст мич /гиббон, горилл, орангутан, шимпанзе/ болон орчин цагийн хүн нь гоминидийн нийтлэг өвөг болох дриопитекээс салбарлажээ. Дриопитектэй хөгжлийн хувьд ойролцоо амьтан бол рамапитек юм. Тэр нь төв азиас баруун зүгт нүүсэн амьтны хамт эх нутгаасаа шилжин нүүжээ. Эрдэмтэд рамапитекийг 12 орчим сая жилийн тэртээ одоогийн Кавказаар тархсан гэж багцаалдаг. Б. Мичин өвөг буюу протоантропын үе. 1924 онд эрдэмтэд өмнөд Африкаас хүний маш балар эртний өвгийн ясыг олсон бөгөөд түүний Austalopithecus aficanus гэж нэрлэжээ. Удалгүй эн төрөлтэй төстэй нэлээд хожуу хэлбэр олдсон бөгөөд тэрхүү амьтан нүүрний төрх, биеийнхээ галбираар сармагчин шинжийг олсон байсан учраас парапитек /пара-төстэй, питекос-сармагчин гэсэн грек үгнээс гаралтай/ гэжээ. Хүн өөрийн мичин дүрст өвөг парапитек, проплиопитек, дриопитекийн хөгжлийн үе шатанд шилжихдээ зөвхөн бие эрхтэн, гадаад дүрсийн хувьд бие биенээсээ ялгагдаж байжээ. 2. Балар эртний хүн /архантроп/ буюу бичин хүн /питекантроп/ 1960 онд бас нэгэн амьтны ясыг олсон бөгөөд түүний дээд мөчний ясны бүтэц юмыг шүүрч авах чадвар сайтай, доод мөч нь босоо явахад бүрэн дасан зохицсон болохыг тогтоож чадамгай хүн буюу Homo habilis хэмээн нэрлэжээ. Чадамгай хүн бол ухаант хүний жинхэнэ өвөг юм. Тэрээр олон шинж төрхөөрөө австралопитекүүдийг бодвол орчин цагийн хүнтэй ихэд төстэй ажээ. Балар эртний хүний хувьслын дараагийн салбар нь бичин хүн буюу питекантроп /питек-бич, антропо-хүн/ юм. Эрдэмтэд түүний ясыг 1891 онд Явын арлаас олж хүн дүрст мичнээс хүн бий болох шилжилтийн үеийн хүн хэмээн үзэж, босоо явагч хүн буюу Homo erectus гэж нэрлэжээ. 3. Эртний хүн /палеоантроп/ энэ нь бичин хүний дараах хүний хөгжлийн шат юм. Эртний хүний ясыг Европ, Ази, Африкийн олон газраас олсон бөгөөд анхлан олсон газрын нэрээр Неандертал хүн гэж нэрлэжээ. Эртний хүний гол шинж бол оюун ухаан нь багагүй хөгжсөний сацуу бичин шинжээ бүрмөсөн алдаж байсан төдийгүй чулуугаар багаж зэвсэг хийж байсан аж. Эртний хүний амьдарч байсан хугацааг 200-500 мянган жилийн тэртээд холбогдуулж байна. 4. Шинэ хүн /неоантроп/ Францын Везер голын Кроманьоны агуйгаас 1868 онд олсон хүний ясыг шинжлэхэд өнөөгийн хүний ястай хэлбэр, хэмжээгээрээ тун ижил байсан учир Орчин үеийн хүн буюу Homo sapiens /Кроманьон/ гэж нэрлэжээ. Одоогоос 40 мянган жилийн тэртээх хүн төрх байдлаараа одоогийхоо хэлбэрийг олсон ажээ. Орчин үеийн хүний хагийн гол шинж нь төрхтөнүүдийн хооронд удам зүйн тусгаарлал үгүй явдал юм. Өөрөөр хэлбэл, янз бүрийн төрхтөн өөр хоорондоо гэр бүл болж, удам угсаагаа залгах боломжтой бөгөөд энэхүү шинж нь хүн хэмээгч биологийн төрөл зүйл нэгэн гарал үүсэлтэй болохыг гэрчилнэ. Гоминадын түүхэн хөгжлийг олон мөчиртэй салаа модтой зүйрлэж болох бөгөөд түүний зөвхөн нэг л салаа нь орчин цагийн хүнийг үүсгэсэн ажээ. Хүний үүслийг үндсэн үе ба түүний үслэг өвгийн хөгжлийн хамгийн онцлог шинжийг үзүүлэв: цаг хугацааны хязгаар Хүний үүслийн үе хөгжлийн онцлог шинжүүд 40 мянган жил Шинэ хүний үе орчин цагийн хүний байдал бүрэлдэж, хүний нийгэм үүсч, амьтдыг гэрийн тэжээвэр болгожээ 200-500 мянган жил Эртний хүн хүн дүрст амьтан ба орчин цагийн хүний шинж хосолж (тархины багтаамж 1200-1400 см3), овог аймгийн харилцаа, хэл яриа боловсронгуй болжээ 1-1.3 сая жил Балар эртний хүн буюу бичин хүн тархины багтаамж 800-1200 см3, хэл яриа үүсч, галыг хэрэглэх болжээ. Орчин цагийн хүний байдал төрхөд шилжин, хөдөлмөрийн анхны багаж хийж эхэлжээ 25 сая жил Мичин өвөг Хүн дүрс мич байгалийн бэлэн зүйлсийг хоол тэжээлээ олох, биеэ хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж, сүрэг улам бүр хөгжжээ Хүн хаана үүссэн бэ? Гэдэг асуудлаар 2 янзын үзэл бий. Нэгдэх үзэл нь моноцентризм /хүний үүслийн нэг төвт үзэл/ хүн тухайлсан нэг бүс цэгт нэг л бүлгээс үүсэж амьралын төлөө тэмцлийн эрхээр тархан суурьшсан гэж үздэг бол нөгөө үзэл нь полицентризм /хүний үүслийн олон төвт үзэл/ хүн төрлөхтөн нэг нь нөгөөгөөсөө үл хамааран дэлхийн олон газар, нэгэн зэрэг өөр өөрийн овог бичнээс үүссэн гэж үздэг. Эрдэмтэд хүний гарал үүсэл, хөгжлийн үеийг тогтоох талаар нэгдмэл саналтай байгаа боловч хүний үслэг өвөг анх удаа үүсч, дэлхий дахинд хэрхэн түгэн тарж нутагласан байдлын талаар эрс тэс санал бодолтой байгаа юм. Хүний үслэг өвгийн эх нутгийг тогтооход баримт болох чухал олдвор өмнөд Африк, Азиас нэлээд хэмжээгээр олдсон. Бас мичний эрхтэний хэлбэр төрхийг илэрхийлж чадах баримт Америк, Европоос олдсон байна. Үүнийг дээрх нутагт хүн анх үүссэн биш, харин дэлхийн аль нэг нутгаас шилжиж очсоныг гэрчилж байгаа баримт гэж ихэнх эрдэмтэд үзэж байна. Хүн анх үүссэн өлгий нутгийг тогтоохыг хичээсэн эрдэмтдийн дотор ялангуяа Азийг хүний үүслийн өлгий гэж үздэг хүмүүс XX зууны 20-иод оны эхээр төв Ази-Говиос олдсон олдвор, шинжилгээ судалгааны материалд тулгуурласан хэсэг эрдэмтэд шинэ онол боловсруулжээ. Тэд төв Ази говийг хүн төрөлхтний унаган нутаг гэдгийг нотлохдоо юуны өмнө палеонтологи, археологи, газарзүй, цаг агаарыг судалсан баримт мэдээнд тулгуурласан байна. 1900 онд Америкийн эрдэмтэн Ф.Осборн төв Азийн амьтны тухай анхны мэдээ хэвлүүлснээс хойш ертөнцөд хүн үүссэн гал голомтыг төв Ази-говьд байсан гэж үзэхэд хүргэсэн. Энэ талын судалгаа нарийвчлан хийсэн хожмын эрдэмтэн ч үүнийг баталж байгаа билээ. Тэдгээрийн нэг монголын эрдэмтэн Ж.Батсуурь төв Ази-говь хүний үүслийн төв гэдгийг биологи, генетикийн судагаагаар нотолж байна. Хүний маш балар үеийн үлдэц монголын говиос заавал олдоно гэж үздэг эрдэмтэд одоо ч бий. Хүний үүсэл хөгжилд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж болно. 1. Сансрын /орчлон ертөнц, галактик, нар, сар г.м огторгуйн юмс үзэгдлийн нөлөө/ 2. Манай дэлхий /экологийн уул үүсэх явц, газар хөдлөлт, атом ба ураны задрал буюу цацраг идэвхт чанар, радиац г.м/ нөлөө 3. Хүний үйл ажиллагаа нийгмийн хүчин зүйл /зан араншингийн зохицол, удамшлын мутаци, эрлийзжилт, байгалийн шалгарал, гени, хромсомын өөрчлөлтүүд, хөдөлмөрийн үйл ажиллагаа г.м/ ийн нөлөө зэрэг гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг эрдэмтэд тодорхойлжээ.

Monday, December 10, 2012


Elliptic Lab компанийхан Windows 8 үйлдлийн системийг холболтгүйгээр удирдах шинэ системийг боловсруулсан болохоо мэдэгджээ. Энэхүү систем нь ультра авиан локатор болон микрофонуудын тусламжтайгаар гарын хөдөлгөөнийг мэдрэх зарчмаар ажиллах юм байна. Уг интерфейс нь файлуудыг эргүүлэх, цэснээс сонголт хийх, файлыг нээж, хаах гэх зэрэг олон үйлдлийг зайнаас, зөвхөн гарын хөдөлгөөнөөр гүйцэтгэх боломжийг олгох аж. Өнөөдрийн байдлаар Elliptic Labs нь энэхүү интерфейсийг хөгжүүлэх шатны ажилаа гүйцэтгэж байгаа юм. Эхний бүтээгдэхүүн нь 12-14 сарын дараа гарах магадлалтай байгаа аж.




Thursday, November 15, 2012

Угаасан хувцас яагаад агшдаг юм бол

Хүйтэн усанд угаасан хувцас агшдаг болов уу?
Халуун усанд илүү их агшдаг уу?
Хувцасыг хэдэн удаа угаахад будаг нь гарч дуусдаг юм бол?

Ноосон эдлэл, хувцсыг норгоход ус чийг нь зөвхөн уртыг нь биш мөн эзлэхүүнийг ч өөрчилдөг. Ээрээгүй олс, жинсэн эдлэлийг сунахад тэсвэртэй болгохын тулд утаслагт нь олс, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн нэхээсийг хийсэн байдаг.

Даавуу нороход доторх ноосон утаслаг нь тэлнэ. Ингэж тэлэх үедээ олсны хоорондох зайнд нөлөөлж багасахад хүргэдэг. Үнэндээ даавуу нороход утаслаг нь тэлсэн учраас бага зэрэг уртсах ёстой боловч олсны хоорондох деформацийн татах хүч илүү их учраас даавуу хэмжээнээсээ илүү багасдаг.

Даавууг угаасны дараа хатахад тэлсэн утаслагууд хэвэндээ орно. Гэвч даавуу урьдынхаа хэлбэрт орохгүй үлдэх нь цөөнгүй. Ус, өндөр температур, үрэлт нухалт, саван бүгд нийлээд утаслагт нөлөөлөн агшихад хүргэдэг. Даавуун эдлэлийг хэдэн удаа угаасны дараа тогтсон хэмжээнд хүрэх бөгөөд цаашид хэчнээн угаасан ч ахин агшдаггүй.

Эдлэл агших нь хэмжээ, бүрэлдэхүүн, хэрэглэсэн байдал, атираас, хэр их удсан зэргээс шалтгаална. Заримдаа эдлэлийг хувцас болгон оёхоос өмнө тусгай агших туршилтыг хийж өгдөг. Ийм нөхцөлд хувцас зууны нэг хувь агшдаг.

Авсан жинсэн өмдөө итгэлтэй өмсөхийн тулд шуумгийг нь тайрахаас өмнө савантай усанд хүчтэй нухаж угаагаад, дараа нь хүйтэн усанд хэсэг байлган, угаалгын машинд хатааж, энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Ингэж угаасан хувцас агшиж хэлбэрээ өөрчлөхгүй

Автомашинаа та өвлийн улиралд хэрхэн арчлах вэ

Автомашиныг хэрэглээ болгосноор дөрвөн дугуйтгүй айл өрх өдгөө үгүй болжээ. Та өвлийн хүйтэнд автомашиндаа хэрхэн анхаарал тавьж байна. Гадаа хүйтэнд авто машиныг саадгүй асдаг болгохын тулд багагүй анхаарал шаардагддаг юм.

Үүний тулд та доорх асуудлуудыг шийдчихвэл автомашинд тань асуудал тулгарахгүй.

-Юуны өмнө улирлын үйлчилгээ болох хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь +50°С-аас -40°С-д хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг уртасгаж өгдөг юм.

-Тос солихтой хамт чанар сайтай тосны шүүр шинээр тавьсан байх шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Тосны төвшин тогтмол байна гэсэн үг. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг байна.

-Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.

-Бензин хөдөлгүүртэй машинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга.

-Харин дизель хөдөлгүүртэй авто машины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон буюу дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.

-Машинаа асаагаад яаран замд гарахаа түр азна. Усны температурын заалт өстөл 3-5 минут автомашинаа асаалттай нь зогсоогоорой. Энэ нь хөдөлгүүрийн болон каробкийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг
уртасгадаг.

-Автомашинаа гадаа хүйтэнд олон цагаар зогсоодог жолооч та бүхэн боломжтой бол 1-2 цаг тутамд автомашинаа 2-3 минут асааж байвал машиныхаа эдэлгээг уртасгахаас гадна цаг хугацаагаа хэмнэж байна гэсэн үг шүү. Техник бол мөнхийн эд биш, эвдрэх саатах үе бишгүй л гарна. Миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд гадаа зогсоолд хонуулаад олон цагаар сойж байхаас зайлсхийх хэрэгтэй шүү.

Машины хаалганы түгжээ хөлдсөн бол
Өвлийн цагт, ялангуяа цас орсон үед машины хаалганы түгжээ хөлдөөд онгойлгоход хэцүү болох тохиолдол байдаг. Ийм үед доорх аргуудыг туршаад үзээрэй.

•Түгжээ гэсгээгч хэрэглэх. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай хүйтэн оронд түгжээ гэсгээгчтэй болчиход хэрэг болохгүй гэх газаргүй. Үүгээр машины хаалга, байр байшин гээд хөлдсөн бүх л түгжээг онгойлгодог байна.

•Вазелин. Түлхүүрэндээ вазелин түрхээд түгжээ руугаа хийн онгойлгох гэж оролдох хэрэгтэй. Болохгүй бол дахин вазелин түрх,

•Түлхүүрээ халаах. Гэсгээгч байхгүй бол түлхүүрээ асаагуурын галаар халаагаад түгжээ руугаа хийн гэсгээж болно. Гэхдээ энэ үйлдлийг нэлээд хэдэн удаа давтах шаардлагатай.

•Үсний сэнс. Цахилгааны уртасгагч энэ тэр гээд энэ арга магадгүй нэлээн тевөгтэй ч байж болох юм. Гэхдээ халуун сэнсээр үлээлгээд ямар ч хөлдсөн түгжээг амархан гэсгээж чадна.

Ажил хэрэгч хүний ярихгүй сэдэв

Ажил хэрэгч хүмүүс заримдаа бие биедээ маш бүдүүлэг тэнэг асуулт тавих нь бий. Жишээ нь “Чиний сарын орлого ер нь хэдэн төгрөг вэ?“ гэх мэт. Ийм хүмүүст уурлаж дургүйцэх юм уу, биеэ хэрхэн авч явах талаар заах нь цагийн гарз. Тиймээс сонсоогүй юм шиг л ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл өнөөх этгээд дахин дахин давтаад асуугаад байвал нүд рүү нь нэлээд удаан ширтэж байгаад “Би хариулмааргүй байна" гэж хэлэхэд л болно.

Чиний найзын эзгүйд найзыг чинь муулах юм бол “Наад яриа чинь худлаа" гээд шууд таслаарай. Ажлын газрын хэн нэг нь жирэмслэх, гоо сайхны мэс засал хийлгэх, турах юмуу таргалах юм бол “Чи их сайхан харагдаж байна” гэхээс өөр ямар ч үг хэлж болохгүй.

Хэрэв чи эмэгтэй хүн байгаад ажлын газрын эрчүүд чамтай шалиг тоглоом наадам хийх юм бол огт сонирхохгүй байгаагаа харуулж шууд холдож явах хэрэгтэй.

Харин хүнийг нас, хүйс, үндэс угсаа, эсвэл сүсэг бишрэл, үзэл бодлоор нь доромжлох юм бол шууд маш хатуугаар таслан зогсоовол таарна.

Ер нь муу мэдээ, шалиг тоглоом наадам зэргийг дажгүй сонсоод байвал тун удахгүй хэн ч хүндэлдэггүй нэгэн болох аюултай. Ажил хэрэгч хүмүүс доорхи сэдвүүдээр хэзээ ч тэр тусмаа ажил дээрээ яриа өрнүүлж огт болохгүй. Үүнд:
-Осол сүйрлийн тухай муу мэдээ
-Шашны тухай яриа
-Улс төрийн туйлшрал
-Өөрийн эрүүл мэнд
-Өөрийн ажил албаны өсөлт ба уруудалт

Ажил хэрэгч хүн доорхи асуултуудыг бусдад тавьж болохгүй. Үүнд:
-30 гарсан хүнээс нас асууж болохгүй
-Хүний тарган туранхайг ярьж болохгүй
-Гоо сайхны мэс засал
-Жирэмсэлсэн тухай яриа
-Хүүхэд гаргадаггүй тухай
-Шүүхийн тухай
-Салалтын тухай
-Бэлгийн амьдралын тухай

Ирээдүйн саятан ажил хэрэгч эр та ямар сэдвээр ярьж болохгүй тухай сайн мэддэг боллоо. Харин одоо ямар сэдвээр аль болох их ярих ёстойг толилуулъя. Үүнд:
-Үзсэн шинэ кино
-Спорт
-Аж үйлдвэрийн шинэ ололт
-Албан тушаал ахисан, гэрлэж байгаа, эсвэл хүүхэдтэй болж байгаа нөхдийнхөө тухай
-Гэмт хэргийн эсрэг арга хэмжээг дэмжсэн тухай яриа
-Шинэ жүжиг юм уу үзэсгэлэн
-Монгол Улсад ирж байгаа нэртэй хүмүүсийн тухай гэх мэт.

С витамин илүүдвэл шүд хөхөрнө

Витамин бол амин дэм. Гэтэл бидний дунд амин дэм бол амьдралыг тэтгэгч гэж ойлгодог хүн олон бий. Өөрөөр хэлбэл, элдэв янзын витамин, өөрт сайн гэж сонссон дуулсан бүхнээ хоол шиг идэж хэрэглэдэг хүн цөөнгүй гэсэн үг.

Тэгвэл эмийн замбараагүй хэрэглээ нь эргээд өвчин үүсгэх эх үүсвэр болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс бид “Бэст линда” эмийн сангийн эм зүйч Э.Оюунбадамаас витаминыг хэрхэн яаж хэрэглэх тухай дараах зөвлөгөөг авлаа.

Витамин дутагдах үед эрч хүч суларна. Гэхдээ...
Витамин нь хүний биед зайлшгүй агуулагдаж байх ёстой амин дэм. Үүнийг хэрэгцээт үед нь авч чадаагүйгээс биед өөрчлөлт орж өвдөж эхэлдэг. Энэ үед бидний олонхи нь эмийн хэлбэрт оруулсан амин дэмийг хэрэглэх шаардлагатай болдог.

Витамин дутагдвал биед агуулагдах ёстой эрдэс бодис үгүй болж өвдөнө. Царай дарна гэх мэт биед олон сөрөг нөлөө үүсдэг. Витамины дутагдлаас үүдсэн гаж нөлөө хөлсөөр гадагшлах тохиолдол байдаг бөгөөд энэ үед байнга ядарч сульддаг. Иймд витамин нь хүний биед зайлшгүй байх ёстой зүйл юм. Харин үүнийг эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх хэрэгтэй.

Витамин жимс ногооноос авдаг шим тэжээлийг хэзээ ч гүйцэхгүй
Монголчууд витаминыг гол төлөв хаврын цагт хэрэглэдэг. Гэхдээ заавал хавар хэрэглэнэ гэсэн ном байдаггүй. Хүний биед витамин хэзээ хэрэгтэй байна, тэр үед хэрэглэх нь чухал.

Тэгэхээр жилийн дөрвөн улирлын аль ч үед хэрэглэж болно. Хавар хэрэглэх гээд байдгийн учир нь өвөл өдөр богино, шөнө нь урт тул хүмүүсийн унтаж амрах цаг их байдаг. Харин хаврын өдөр уртасч өвлийнх шигээ хангалттай амралтыг авч чаддаггүй. Ингэснээр дархлал суларч, витамин хэрэглэх шаардлага улам нэмэгддэг. Яг энэ үед л хэрэгцээтэй витаминаа авч чадах юм бол хүн эрүүл амьдарна.

Гэхдээ хүмүүсийн нэг буруу ойлголт нь витаминыг ганц эмийн хэлбэрээр авах гээд байдаг. Хоол хүнсээр авч байвал хамгийн сайн. Эмийн хэлбэрээр бэлтгэсэн витамин хэдий сайн, байгалийн гаралтай байсан ч хоол, жимс ногооноос авдаг шиг 100 хувь биед эерэг нөлөө үзүүлж чадахгүй. Хоол хүнсээрээ авч чадвал санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

Витамин ч гэсэн эм
Хүмүүс витамины дутагдал гэж ярихаас витамины илүүдлийн талаар мэдээлэлгүй байдаг. Тэгвэл витамины илүүдэл гэж байдаг бөгөөд дутагдсанаасаа илүү аюултай. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтэйгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр байдаг.

Жшиээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө, турна. Ганц витамин биш ямар ч эмийг зөв хэрэглэсэн тохиолдолд эм, буруу хэрэглэвэл хор болдог.

Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Гэхдаэ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй.

Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Угаагаагүй үсэнд будаг сайн ордог

Үс будах нь өөрөө их онцлогтой. Тухайлбал үсээ будуулахаасаа өмнө нэг хоёр хоног угаагүй байвал үсэнд будаг сайн орно. Учир нь будаг сайн орохоос гадна будаг нь ямар ч тос, хир буртагийг нэвтэлж орох чадвартай байдаг.

Мөн үсээ будуулсны дараа хоёр хоног угаах ёсгүй. Харин угаасны дараа хоёр гурав хоносон байхад нь будахад будагнууд нь шууд шууд нэвчиж ордог.

-Өдөр бүр үсээ угаавал хлор ихтэй ус будгийг эрт арилгадаг.
-Үсээ сэнсдэх тохиолдолд хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэй. Халуунаар хааяа л нэг үлээлгэж болно. Үсний индүүг хэрэглэхдээ үсээ хатаагүй, нойтон байхад нь индүүдэж огт болохгүй.
-Хэрэв та өдөр бүр үсээ угаадаг бол өдөр тутмын зөөлөн шампунийг тохируулан хэрэглээрэй.
-Шампунь тохирохгүй бол солиорой. Шампуниар угаасны дараа ангижруулагч массажны тос хэрэглэнэ.
-Байнгын тэжээлийн тос түрхэж чадахгүй бол өдөр бүр үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглээд байвал үс тухайн хэмжээний тэжээл ус чийгийг аваад тэнцвэржээд байна гэсэн үг.
-Тэжээлийн тосыг түрхэж амжихгүй бол үсээ угаасны дараа ядаж тэжээлийн тосоороо зайлчих хэрэгтэй.
-Үсийг зөв арчлах нь хамгийн чухал. Юуны өмнө үсэндээ тохирсон шампунийг сонгож бай.

Дээрэм

Банк дээрмийн халдлагад өртжээ. Тооллого хийж үзтэл хорин сая төгрөг дутаж байв. Тэгсэн банкны захирал нь сонины сурвалжлагч нарт хандаж:
-”Манай банкнаас 30 саяыг дээрэмджээ” гээд биччихээрэй. Ядаж тэр дээрэм хийсэн новшийг гэртээ ирэхэд эхнэр нь "10 саяыг нь хэндээ өгөөд ирсэн" гээд хэрүүл хийж, амар заяаг нь үзүүлэхгүй байж байг л дээ...

Малгай

-Эхнээр чиний наад малгай надад нэг л таалагдахгүй юм.
-Одоо яахав дээ, чамд таалагдах гэж толгой дээрээ архи өрөөд явж байлтай нь биш.

Сэрүүлэг

Танд баяр хүргэе. Та анх удаа ажилдаа хоцролгүй ирлээ.
-Би тоть худалдаж авсан…
-Би танд сэрүүлэгтэй цаг худалдаж авахыг зөвлөсөн биз дээ.
-Тийм ээ, тэрэнд чинь би сэрэхгүй байгаа юм. Харин тэр цагаа тотьныхоо торны дэргэд тавихаар сэрээд байгаа юм…
-Юу гэсэн үг вэ?
-Сэрүүлэг дуугарахаар тоть маань сэрээд хүн сэрэхгүй байхын аргагүй үг хэлдэг юм.

Ам /Шог өгүүллэг/

Ам /Шог өгүүллэг/
Арван удаа Их Хурлын гишүүн болж чадсан надтай дүйцэх супер худалчыг та нар олох уу? Манай гариг дээр л лав байхгүй. Завсарлагагүй арван удаа... Бөхөөр бол "босоо" бөх юмуу даа?... Бат-Эрдэнэ, Баянмөнх аваргууд булчин шөрмөсөөрөө аварга болсон бол би гагцхүү "ам"-аараа л аварга болсон байгаа юм... Хүүхэд байхад минь "Дарваан" гэж дууддаг байсан энэ даравгар амны буян ихтэйг ээ... Амныхаа хэмжээгээр яйжигнана шүү дээ.

"Хүндэт сонгогчид оо. Асуух асуулт байна уу? "Асуух самбар. Нет" гэдэг шиг асуусан асуулт болгонд чинь шударга үнэнээр хариулъя. Та нар намайг монгол хэлний амьд толь гэж бод... Юу гэнээ та? Худлаа битгий хэл гэнээ... Худлаа хэлэхийг молигодох гэж бас хэлж болно. Монгол хэл чинь маш баян хэл шүү дээ. "Энэ нөхөр сайхан залж байна даа" гэж Я. Цэвэл гуай өгүүлбэрээр жишээ татаад тайлбарласан байдаг. Лувсанвандан гуай "тууж өгч байна" гэсэн байна. Эрдэмтэн зохиолч Б. Ринчин " адуучин шиг исгэрэх" гэж зохиолдоо бичжээ. Лодойдамба болохоор "салхи татуулах" гэж сайхан хэлжээ. Г.Аким "Өвөрмөц хэллэг"-ийн номондоо " болжмор жиргэнэ" гэж тун өвөрмөцөөр бичсэн байна. Энэ бүхэн бол монгол хүний сэтгэлгээний онцлог. Өглөө босоод малдаа гардаг монгол хүн "адуугаа тууна", "адуугаа исгэрч тогтооно", "морио зална", "салхи татуулан давхина" "болжмор жиргэхийг сонсоно" шүү дээ. Монгол хүний аж байдал, ахуй орчинтой нийцсэн эдгээр үг хэллэг нь худлаа хэлэхийг малтай зүйрлүүлсэн маш том сургамжтай хирнээ асуудал дэвшүүлсэн гүн ухааны хошигнол.

Амьдрал дээр бол худлаа хэлэхийг өдөр тутмын хар ярианд янз бүрээр хэлдэг. "Сүнсгүй гөрөх", " панаалдах", "дэлбэ авах", "ичихгүй ш..х" гээд олон янзаар хэлнэ. Зарим үг нь хүнд ойлгомжгүй байх боловч энэ нь хувь хүний өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг уран сэтгэмжээр баяжуулан өгүүлж байгаа харилцааны наад захын эрхэм соёл юм. Эмэгтэй хүн дээр холбогдуулж "уйлуулах, уяраах, мэлмэрүүлэх, өөд нь татах" гэх мэт. Арай "зүрхий нь сугална", "амьдаар нь өвчинө", " дороо оруулна" гэж хэлээгүй байна. Мөнгөтэй хүнийг бол "судсыг нь барих", "сэгсрэх", " богино өмдтэй нь үлдээх", "хамраар нь шороо үмхүүлэх" гээд онцлог хэллэгтэй...

Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж та асуув уу? Энэ ч ер нь ерэн таван хувь нь худлаа тууна шүү дээ. Арван мянган хүнийг Японы дэлхийд алдартай пүүсүүдэд ажиллуулна. Мянган хүүхдийг сумочин болгохоос нь зуу нь их аварга болно. Таван мянган хүнийг Америкт "аялуул"-на. Түүнээс гурван мянга нь "ногоон карт"-тай болно. Хорин мянган хүнийг Өмнөд Солонгост мэргэжлийн дагуу ажил олж өгнө. Цалингийн доод хэмжээ гурван мянган доллар байна. Төчнөөн мянган эмэгтэйг хангү эрстэй зуучилж, гэр бүл болгоно. Төдий хэмжээний оюутан Сөүлд суралцуулна... Та нар нээрээ итгээд байгаа юмуу? Сайхан "үлээж" байгааг ухаарахгүй байна гэж үү?...

Болиоч дээ, та нар минь. Сонгуульд нэр дэвшигчид үнэн ярьдаг гэж итгээд байна уу?... Хорин жил "тархийг чинь угаалаа"... Итгэсээр л байна уу?... Тэдний амалсанаар бол өдийд бид гэр хороололгүй бүгд өндөр харш, өргөө цайзад суучихсан, утаа шороогүй уужимхан амьсгалж явахгүй юү. Багтаж шингэхгүй баялагаа "бар" "арслан"-гуудад зараад, баяжиж хөгжчихсөн, банкны картаараа "байлдаж" тоглож яваа. Ой модон дундуур сармагчин шиг үсчиж харайгаад, оломгүй нуур цөөрөмд оцон шувуу шиг хөвж байх сан... Хаа байна тэр диваажин? Халх Монголын хаана байна?... Бодож сэтгээч...

Харин би та нарт аз жаргалын алтан түлхүүрийг бэлэглэж чадна. Би та нарт бэлэн мөнгө амлахгүй. Бэлэг сэлт өгнө гэж ёстой горьдсоны гарз. Дардан зам, далан шуудуу барьж өгөхгүй. Даавуу шуувуу өгч онгорхой цоорхойг чинь нөхөхгүй. Гүрж цайгаар худалдаж авахгүй. Гүрвэл шиг мултарч сүүлээ шарвахгүй. Архи тамхиар хордуулахгүй. Алт алмаазаар хулдахгүй. Баасны харууд шиг худлаа бүлтрэхгүй. Баян болгоно гэж хоосон исгэрэхгүй. Та бүхэн надад итгээрэй. Та бүхний санаа зорилгыг би засаг төрд аваачиж илтгэнэ. Ард түмэн ингэж байна, ардчилал хэрэгтэй гэж байна, амьдралаа дээшлүүлье гэж хүсэж байна. Та нар ард түмний буяныг, эх орны хөрөнгийг "идэж уух"-аа боль. Өгөх ёстойгий нь өг. Өргөмжлөх ёстойгий нь өргөмжил. Би ард түмний "хүү" байна. Авлигчидаа надаас айцгаа. Би та нарын завхарсан хуулиудын чинь төлөө гараа өргөхгүй. Би ард түмнийхээ төлөө Их хуралд суусан хүн гэж үзэлцэнэ.

Зодуулж ч магадгүй. Золигт гарч ч магадгүй. Гэхдээ би юунаас ч айхгүй. Яагаад гэвэл би сонгогчид та бүхнийхээ итгэлийг дааж, эх орныхоо төлөө үүрэг ухамсраа ойлгосон тэргүүний хүн Улсын Их Хурлын гишүүн шүү дээ. Надаас бусад далан тав нь худалч болохоос би биш шүү. Би та нарын төлөө явна. Эцсээ хүртэл явна. Далан таван худалч намайг бүгдээрээ нийлээд засгийн газрын ордны орой дээрээс шидсэн ч би үхтлээ та бүхний төлөө Ард Аюуш шиг тэмцэж, Аюуш баатар шиг цээжээрээ та нарыг хамгаална... Та бүхэн надад ар гэр, авгай хүүхэд, амьдралаас минь үнэтэй шүү... " гэхэд алга нижигнэтэл ташдаг юм.

Ам гэдэг ийм л хүчтэй эрхтэн шүү дээ. Аттилаг та нар аймшиггүй зоригтойдоо улс гүрнээ удирдсан гэж андууравз. Ам... ам... ганцхан амны "авъяас"... Арслан бар шиг "ам" нь ард түмнийхээ аугаа удирдагч болгосон юм. Аттила шивэгчин эмийн гараас хортой дарс уугаад чадхийхэд Аугаа Ромын эзэнт улсыг өмдөнд нь сур харвуулсан улс гүрэн нь мөхсөн...Мянган цэргээр ялдаггүй мяндсан ухаанаар ялдаг гэж энэ.

Сүүлийн үед би илтгэх урлагын талаар хэд хэдэн ном бичлээ. Ер нь дажгүй шүү. Марксын ботиос илүү олон тоогоор хэвлэгдэж борлогдлоо. "Ам бүхнийг бүтээнэ. Ам бүхнийг сөнөөнө" гэдэг ном маань олон орны улс төрчдийн гарын лавлах боллоо. Америкийн ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль болж байгаатай холбогдуулан "архаг" улс төрчийн хувьд " Обама чамайг байхгүй гээд Америк сөнөхгүй" гэдэг товхимол бичсэнийг минь түүний өрсөлдөгчид таатай хүлээн авсан.

Хэрэв Обама намайг хүндэтгээд Вашингтонд оройн зоогонд уривал хэлж зөвлөх юм уураг тархиар минь дүүрэн л байна. Ур ухаан, улс төрчийн туршлага маань амнаас минь могойн хэл шиг булталздаг болохоор Ардчилсан байтугай Бүгд Найрамдах намынханд "идүүлэх хорт бялуу" араанаас шүлсээ гоожуулаад байж байгаа... Гаднаас туслах охин орж ирлээ. Энэ удаа Америкынх биш л дээ, манай АН-хан МАН-ыг маргаашийн чуулган дээр "ам"-аараа жаахан "зодож" өгөөч гэж гуйхаар хэн нэгнийг явуулсан нь гарцаагүй...

Багваахай цэцгийн навчны сала

Орц:
100г багваахай цэцгийн навч,
50г ногоон сонгино,
25г яншуй,
15г ургамлын тос,
1ш чанасан өндөг, хийх хэмжээгээрээ давс, уксус, перец, ногоон гоньд бэлдэнэ.

Бэлтгэх арга: Багваахай цэцгийн навчаа давстай усанд 30 минут байлгаж дараа нь үрүүлэнд үрж, жижиглэнэ.

Харин яншуй, ногоон сонгиноо хэрчээд багваахай цэцгийн навчтайгаа хольж дээрээс нь ургамлын тос, давс, уксусаа хийж хутгана. Хамгийн сүүлд нь чанасан өндгөө хэрчиж хажуугаар нь чимнэ.

Москвагийн хүрэн шөл

Алдарт Москвагийн хүрэн шөлийг хийх их амархан. Гол нь сэтгэл, уран фантааз байх хэрэгтэй.

Орц:
- Мах-100гр
- Гахайн утсан мах-100гр
- Зайдас-90гр
- Хүрэн манжин-200гр
- Байцаа -200гр
- Лууван-80гр
- Гурил-20гр
- Улаан лоолийн нухаш-70гр
- Яншуй, цуу, повоор зэрэг амтлагч орно.

Бэлтгэх арга:
Хүрэн манжин, шар лууван, яншуй, сонгино, байцаагаа дэрс шиг нарийхан, гахайн утсан махаа хавтгай, зайдсаа дугуй хэрчинэ. Аль болох нимгэн хэрчвэл илүү амтлаг болох юм шүү. Бэлтгээд тавьчихсан шар лууван, яншуй, сонгиноо ургамлын тосонд хуурна. Харин хүрэн манжингаа үрүүлдээд улаан лоолийн нухашны хамт тосонд бэлтгэнэ. (жигнэнэ)

Шөл бэлтгэх:
Махаа чанаж сайхан шөл гаргаарай. Шөлөө тусад нь саванд хийгээд буцалга. Буцлаад ирэхэд нь байцаа болон хуурч, жигнэсэн ногоогоо нэмэх хэрэгтэй. Шөлөө жаахан өтгөрүүлэхийн тулд ялимгүй хуурсан гурил хийж хутга. Байцаа болоод ирэхээрээ зэрэг л шөл бэлэн болно. 15 орчим минут буцалгахад л хангалттай. Шөлөндөө амтлагч (давс, повоор...) хийхээ мартуузай. Шөл бэлэн боллоо. Таваглахдаа бэлтгэсэн гахайн утсан мах, зайдас, чанасан махнаасаа нэмээрэй. Жаахан зөөхий дусаачих юм бол салахын аргагүй амтлаг болох бий. Үхрийн өөх багатай мах илүү тохирно.

Загасыг хэдий чинээ бага усанд чанана төдий чинээ амттай болно

-Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчвал сайхан амт, өнгөтэй болно. Мөн нимбэгний шүүс нэмж дусаавал амт нь сайжирна.

-Загасыг хэдий чинээ бага усанд чанана төдий чинээ амтлаг болно. Давстай хүйтэн усаар угаавал хурц үнэр нь арилна.

-Загасны махыг шарахдаа шарах махаа сүүнд хэсэг байлгаад гурилд хөрвүүлж, давс болон повоор үрж шарвал амтлаг болно.

-Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

-Ногоог ус юм уу сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ.

-Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн будгийг бусад ногоонд шингээхгүй байя гэвэл тусад нь самрын тосонд хутгаад үзээрэй.

-Загасыг цэвэрлэхийн өмнө цууны уусмалаар арчаад хэдэн минут байлгавал хайрс нь хялбар хуулагдана.

-Хөргөгчний эвгүй үнэрийг арилгая гэвэл орой унтахдаа нимгэхэн хэрчсэн хэд хэдэн зүсэм хар талхыг хөргөгчнийхөө давхар бүрт тавиад хонуулахад өглөө эвгүй үнэр нь арилсан байх болно. Туршаад үзээрэй.

Солонгос хоол хийж сурцгаая: Үхрийн махан Калбижим

Орц:
-Үхрийн ястай мах 500 гр
-Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ
-Солонгос цуу 5 халбага
-Элсэн чихэр /шингэн/ 3 халбага
-Нухсан сармис 2 халбага
-Чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага
-Гучүгару тал халбага

Хийх арга:
Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд л үхрийн махан калбижим бэлэн болно. Эзэгтэй нар маань өнөө орой ямар хоол хийхээ шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Гадил зөгийн балны smoothie

Орц: /2 хүн/
-Гадил 1 ширхэг
-Зөгийн бал 2 хоолны халбага
-Самрын тос 2 хоолны халбага
-Мөс 500 гр
-Зөөхий 280 мл

Хийх арга:
Гадил, зөгийн бал, самрын тосоо миксерт хийж 30 секунд орчим болгоно. Үүний дараагаар зөөхий болон мөсөө хийж сайтар миксердэнэ. Ингэхдээ мөсөө ямар ч ширхэггүй болгох хэрэгтэй. Сайтар миксердэхэд яг л тараг шиг өтгөн болох ёстой. Ингээд л аягалаад болох нь тэр. Аягалахдаа өөрт таалагдсан жимсээр чимэглэж болно.

Халуун ногоотой хонины элэг

Орц:
-Хонины элэг 300 гр
-Улаан чинжүү 15 гр
-Ногоон чинжүү 15 гр
-Давс 3 гр
-Хоол амтлагч 2 гр  
-Ургамлын тос 20 гр

Хийх арга:
Хонины элгээ чанаж болгосны дараа хэсэглэн хэрчинэ. Мөн улаан, ногоон чинжүүгээ угааж цэвэрлээд хэсэглэн хэрчинэ. Хэрчиж бэлэн болгосон элэг болон чинжүүн дээрээ амтлагч болон тос хийгээд таны өмнө амттай халуун ногоотой элэг бэлэн болно.

Хөгшрөлтийг удаашруулдаг хүнсний ногоо

Мөөг
Хүнсэнд хэрэглэх мөөгний төрлүүдэд дээд уураг, холестерол багатай цардуул, өөх болон чихэр багатай, хүнсний целлюлоз, мулти амин хүчил болон эрдэс бодис ихтэй байдаг. Мөөг нь чөлөөт радикалыг сааруулж, хөгшрөлтийн процессийг удаашруулдаг байна.

Лооль
Хүн өдөр бүр хүнсэндээ 50-100гр шинэ соргог улаан лооль хэрэглэснээр хүний биеийн хэрэгцээт аминдэм болон тэжээлээ хангадаг. Мөн алимны хүчил, лимоны хүчил болон чихрийн төрөл агуулдаг учир хоолны шингэлтэнд тустай.

Жүрж
Маш олон төрлийн жимснүүдээс жүрж нь исгэлэн амттай жимсний тоонд орж С амин дэм агуулж байдаг. Жүрж нь чөлөөт радикал, муу эсийг сааруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг, мөн муудахаас сэргийлэх бэлдмэлтэй азотын хүчлийн давс болон азотын хүчлийн натри өөрчлөгдөн хорт хавдар үүсгэх бодис үүсэхээс хамгаалдаг. Хорт хавдраар өвчилсөн хүнийг хамгаалахад ихээхэн тустай, ялангуяа ходоодны болон хоол боловсруулах эрхтний хорт хавдарт сайн. Мөн зүрхний эрүүл байдлыг хамгаалдаг.

Байцаа
Байцаа үл исэлдүүлэгч агуулж байдгаараа эмэгтэй хүний биеийн чөлөөт радикал буурч хөгшрөлтийг сааруулдаг.

Шар буурцаг
Шар буурцгийн үнэ хямд үйлчилгээ өндөр, шар буурцагт изофлавин агуулж эстроген гормоныг боловсруулахын хамт цус багадалтыг сааруулан, зүрхийг хамгаалж хөхний хорт хавдар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж хөгшрөлтийг удаашруулна.

Улаан лууван
Улаан лууван их хэмжээний целлолоз, В витамин, кали, магни зэрэг ходоод гэдэсийг цэвэрлэхэд нөлөө үзүүлэхийн хамт өтгөн хатах болон батга үүсэхээс найдвартай хамгаалдаг гэж судлаачид үзэж байна.

зөвөлгөө

-Сүүлийн үед хүмүүс хүчил төрөгчийн коктейль их уудаг болжээ. Энэ коктейль биед ямар ач холбогдолтой болохыг хэлж өгөөч? Налайх дүүргийн иргэн Р.Орхонтуул -Хүчилтөрөгчийг тусгай аргаар хүчил төрөгчийн баллонтой холбож, энэ коктейлийг хийдэг юм. Зарим хүн үүнийг зүгээр л нэг хөөс уугаад байна гэж ойлгодог. Энэ буруу, хүчилтөрөгчийн коктейль бол цэвэр хүчилтөрөгч ууж байна гэсэн үг.

Хүчилтөрөгчийн хөөсийг том, томоор нь халбагдаад иддэг. Энэ үед хүчилтөрөгч ходоодноос цусанд шингээд, тархинд очиж тардаг.

Хүчилтөрөгчийн коктейлийг архаг өвчний үед, биеийн дархлаа суларч, ядарсан үед, мөн хүүхэд болон настай хүмүүс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд ууж хэрэглэхэд тохиромжтой.

Энэ коктейлийг эмийн сан болон сувилал, улсын болон хувийн эмнэлгүүдэд худалдаалдаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, уушгиа эрүүлжүүлэхийг хүсч байгаа хүн бүхэн үүнийг авч уухыг зөвлөж байна.

УКТЭ-ийн Сэргээн засах клиникийн их эмч, АУ-ны магистр Д.Буяндэлгэр /Зууны мэдээ/

зөвөлгөө

Нимбэг: Даарч хөрсөн үед амин дэм өгдөг. Мөн гэдэс дүүрэх ба өвдөх үед хэрэглэж болно. Шинэхэн шахсан нимбэгний шүүсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бүлээн нимбэгний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойг нь зайлж болно.

Лууван:
Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхдэдээ 2-3 хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй.

Цагаан гаа: Дотор муухайрч бөөлжих үед хатаасан цагаан гааг сайн зажилж болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны үйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно.

Цуу: Халуунтай үед халуун бууруулна. Гурван литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. Бэлдсэн шингэндээ хүүхдийнхээ оймсыг
дүрж мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдийг дааруулж болохгүй тул сайн хучаарай. Гэхдээ хүүхэд даарч чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгүй.

Чавга: Өтгөн хатах үед /3-аас дээш насны хүүхдэд/ хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй.

Зөгийн бал:
Нэгээс дээш насны хүүхдэд 1-2 цайны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгавал нэн сайн.
-Танин мэдэхүй-

Хоолны дур хүсэл зөвхөн өлсөх үед оргилдоггүй аж. Хүн өлсөөгүй үедээ ч ямар нэгэн зүйл идэхийн хүсч л байдаг шүү дээ. Байнга зогсолтгүй хооллосноор хэт тарган болдог. Тиймээс хэт тарган хүмүүсийн хоол идэх дур хүсэл бусдынхаас илүү.

Лондонгийн их сургууль, коллежийн мэргэжилтнүүд хэт таргалалтын шалтгааныг олохын тулд нэгэн судалгаа хийхээр зорьжээ. Хийсэн судалгаагаар хоолны дур хүсэл нь тархитай шууд холбоотой гэдгийг тодорхойлсон байна.

Хүн ямар нэгэн зүйлийг идэхийг хүсэх үед тархинд дохио өгснөөр хоол идэх хүсэл төрдөг гэнэ. Харин тархинд уг зүйл яг бодит мэт харагдах тохиолдолд хоолны дур тэр хэмжээгээрээ нэмэгддэг аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эл судалгааны үр дүн хэт тарган хүмүүсийн эмчилгээнд чухал ач холбогдолтой юм. Судлаачид өмнөх шинжилгээндээ хоолноос авсан илчлэг нь хэмжээнээсээ шалтгаалаад нарийн гэдэснээс цусны хангамж уруу "РҮҮ" хэмээх гармон шахдаг болохыг тогтоожээ. Энэ гармон нь хоолны дурыг бий болгодог гол хүчин зүйл юм. "РҮҮ" гармон тархинд ямар нөлөө үзүүлдэг болохыг судалсан эл судалгаанд тархины урд хэсэгт байрлах тархины хальс хүний дур болон сэтгэл ханамжийн үйл ажиллагааг удирддаг нь тогтоогджээ. Түүнчлэн хоолны дур хүслийг энэ төвөөс удирддаг байна.

Судалгаанд сайн дураараа хамрагдсан иргэдийн хэр хэмжээний хүнс хэрэглэхийг эл тархины тусламжаар урьдаас мэдэж чадсан аж. Одоогийн байдлаар "РҮҮ" хэмээх гармоныг агуулсан хамрын цацагч бүтээгдэхүүн хоолны дур хүсэл төрүүлэгч болж чадах, үгүйг судалж байна.
Дэлхийн хүн амын зөвхөн дөрөвний нэг нь цагаан хоолтон болбол ертөнц сүйрлээс аврагдах гэнэ. Цагаан хоолтнууд ойрын хугацаанд нүүрлэнэ гэж таамаглагдаж буй дэлхий сөнөх шалтгааныг махтай холбож тайлбарладаг. Учир нь мал, амьтныг их хэмжээгээр хөнөөж байгаагаас экологийн тэнцвэр алдагдсан гэнэ. Амь тавьж буй адгуус асар их хонзон тээдэг учраас зовж үхсэн малын зовлогоор хооллосон хүн догширдог гэх нь бий. Иймд махан идэштэй хүн үргэлж нүгэл хураадаг болж таарах нь. Мах бол түмэн бодисын хамгийн хортой нь гэгддэг ч Монгол хүн махан хоолыг хориглож сүүн хоолоор дагнаж чадах болов уу.

Эрт цагт Монголчууд 3000 төрлийн хоолтой байжээ. Гэтэл одоо 30 гаруй төрлийн хоол л үлджээ. Тухайлбал, хамгийн хурдан болдог, бага орцтой, хордлого тайлах үйлчилгээтэй "алтан медальт" бантан. Түүнчлэн, ус хэрэглэхгүйгээр махыг шүүсэнд нь дэвтээж халуун чулуунд жигнэн арьсанд нь битүү болгодог боодог. Махан хоолыг бүхэл махан, дотор махан, таван цулын, холимог гэж ангилдаг тул үүнээс хамаарч Монгол хоолны төрөл өөрчлөгддөг. Хорхог, хуйхалсан хонины толгой, арилгасан гэдэс, хярамцаг, цус цутгасан гэдэс, таван цулын шөл, гүзээний ороомог, борцтой хоол гэх мэт. Зуны улиралд Монголчууд шингэц удаантай махан хоолноос татгалзаж хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулах цагаан идээ хэрэглэдэг.

Айраг, тараг, сүү, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, ээзгий, ээдэм, өрөм, бяслаг нь эрүүл мэндэд хичнээн тустай билээ. Хонины сүү бөөрний өвчинд, ямааны сүү ходоод, бөөрний үрэвсэлд, гүүний саам сүрьеэ өвчинд сайн бол ингэний сүү зүрхний өвчинд эм болдог. Хуушуур, бууз, будаатай хуурга, мантуун бууз, гурилтай шөл, цуйван зэрэг нь Хятадаас Монголд "цагаачилсан" хоол. Манай оронд тархсан Европ хоолнуудын ихэнх нь нэг хэвийндээ. Монголчуудад хоол зохиогоод суух завтай үе байгаагүй. Гэхдээ л, зочин ирвэл хоолойг нь давах хоол хийж, хол явах нэгэндээ урт хугацаанд муудахгүй хүнс бэлдээд өгөх уламжлалт арга барилтай ард түмэн.

Гадныхан биднийг "Та нараас өмхий үнэртдэг" гэж ярилцдаг нь талаар бус байж таарна. Мах хурц, эхүүн үнэр гаргадаг хэрэг л дээ. Бид шавьжаар хооллодоггүй учраас тэдэнд анги үнэртэхээс яалтай. Монголчууд өлбөрч үхэхийн ирмэгт тулсан ч арзагнаж байгаа амьд хар хорхой хайрч идэхгүй дээ. Хүннү, Сүннүгийн үеэс монголчууд махан идэштэн болсон гэх түүхийн улбаа бий. Яг л араатан шиг ойлгогдож болох юм. Цаашлаад, Их эзэнт гүрний үед Монгол цэргүүд аравт, зуут, мянгатын системд зохион байгуулагдаж сар, жилээр дайтаж явахдаа хоол хүнснийхээ хангалтад нарийн арга боловсруулж амь зуулгатай амьдарч байсныг түүх гэрчилнэ. Гөрөөчлөн авласан ангинн махаа зузаан, зуйван хэрчиж хэлхээд мориныхоо толгойг ороон хөлсийг савиртал давхина.

Ийнхүү салхины эрчээр мах нь борц болдог байв. Дашрамд дурдахад махыг шуузлах, борцлох монгол технологийг хилийн чанад дахь орнууд сүрхий дуурайсан байдаг бөгөөд үнэтэй хоолны тоонд багтдаг. Халх голын дайны үед арын албанд үлдсэн эмэгтэйчүүд Орос ах нарын хоолыг хариуцдаг байжээ. Орос дайчдын халаас бүрт ааруул, шар тос хийгээд явуулдаг байсан гэнэ. Дайчид дайны ширүүн галд амьд үлдэхэд нь мөнөөх ааруул тос үлэмжхэн нэмэр болсон гэнэ лээ. Маршал Г.К.Жуков, "Бид ааруулаа мэрээд, шар тосоо ходоод руугаа гулгуулахад өдөржин огт өлсөхгүй, даарах ч үгүй, хичнээн хүчтэй байдаг байсан гэж санана" гэж "Дуртгал бодол" номдоо бичсэн нь бий.

Өнгөрсөн зун Монгол нутгаар аялсан Польш гэр бүл нэгэн айлд зочилж үдийн хоол зооглохоор болжээ. Гэрийн эзэн хонь төхөөрөхөөр зэхэхэд их л сонирхон харсан Польш эмэгтэй тэр дороо огиулан, хүү нь ухаан алдаж, нөхрийнх нь нүд "орой дээрээ гарах" шахсан гэнэ лээ. Хэрхэн хоол хийдгийг мэддэггүй атал харчихаараа огиод байдаг, тэгсэн мөртөө таатайхан зооглоод суудаг сонин улс байж шүү.