Thursday, December 13, 2012

Японы түүх

Японы түүх МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав Японы олтриг дээрх хүн амьдарч байсны баталгаа Чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 30,000, МЭӨ 14,000 жилд хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна[12][13][14]. "Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг байна[15][16][17][18]. Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна[19]. "Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг[20]. XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ. Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав. Японы худалдааны хөлөг (1634) 1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[21]. 1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[22]. 1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[23]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[24]. 1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.

No comments:

Post a Comment